“U Film” уран бүтээлийн нэгдлийн дараагийн бүтээл болох “Single Ladies 4” киноны багийнхан бэлтгэлдээ гарчээ. Г.Ундармаа тэргүүтэй бүсгүйчүүд энэ удаа дэлгэцийн бүтээлээрээ юуг харуулахыг зорих болсон нь анхаарал татаж эхлэв. Гэхдээ энэ удаа жүжигчин бүсгүйчүүд дайчдын дүрийг бүтээж, бүсгүйчүүдийн эрх чөлөө, манлайлал, эрэлхэг тулааныг харуулахаар зорьжээ.
“Жүжигчид бэлтгэлдээ гарлаа. 13-р зууны үеийн дайчдын дүрд бүсгүйчүүд маань хувирах учраас морь унаж, сур харвах гээд сурах зүйл их байна. Тэд зураг авалт эхлэхээс өмнө бэлтгэлдээ гарсан. Бэлтгэл ажил эхэллээ.” гэж “Single ladies -4” уран сайхны киноны багийн уран бүтээлч хэллээ.
Жүжигчин Г.Ундармаа ч морь унаж, сур харвах, тулааны урлагаар хичээллэх гээд сурах зүйл их байгаа ч сурах боломжтойгоо илэрхийлсэн байна. Өмнөх ангиудаас тэс өөр зүйлийг харуулахаар зорьсон бүсгүйчүүдийн кино ирэх 2020 оны хоёрдугаар сард нээлтээ хийх төлөвлөж байгаа аж.
БИЧЛЭГ: https://www.facebook.com/ufilmproduction/videos/2418185075130646/
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ