ХУД-ийн хэмжээнд 242,9 га талбайд тариалалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.21-нд нийтлэгдсэн

ХУД-ийн хэмжээнд 242,9 га талбайд тариалалт хийнэ

ХУД-ийн хэмжээнд 242,9 га талбайд тариалалт хийнэ

Хан-Уул дүүргийн хэмжээнд энэ онд нийт 242,3 га талбайд тариалалт хийхээс 12 га-д малын тэжээл, 20,6 га-д төмс, 209,9 га-д хүнсний ногоо,жимсгэнэ тариалж,  60 тн малын тэжээл, 310 тн төмс, 2514 тн хүнсний ногоо тус тус хураан авах зорилт тавин, хаврын тариалалтын бэлтгэл ажил хийгдэж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүнд:

Тариалан эрхлэгчдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төмс, хүнсний ногоо тариалах сонирхолтой иргэдэд үнэ төлбөргүй, төмс хүнсний ногоо тариалах цогц мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.

Газар тариалангийн салбарт хэрэгжиж буй Каритас Монгол байгууллагын санхүүжилт бүхий “Шинэлэг санаан дээр суурилсан хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилт бүхий “Монгол ногоо” төсөл болон бусад төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тариалан эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна.

Өрхийн тариаланчдад төмс, хүнсний ногооны үрийн дэмжлэг үзүүлнэ.

Ургамал түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох гарал үүслийн гэрчилгээ, тариаланч иргэний баталгааны тэмдэг олгох ажил хийгдэнэ.

“Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ”-гээр олгогдсон иргэдийн эргэн төлөлтийг төлүүлэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж