МХЕГ-аас зарласан “АЮУЛГҮЙ ХҮНС”, Хан-Уул дүүргийн “ХОГГҮЙ ХАН-УУЛ” аяны хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт Эко хүнс үйлдвэрлэгч, эко орчинг бүрдүүлж буй иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг сурталчлах, бизнесийг дэмжих, ард иргэдэд эрүүл- аюулгүй хүнсний талаар мэдээлэл өгч зөвлөн туслах, цэвэр, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, нөхцөлийг бүрдүүлэх, хяналтын хуудсыг сурталчлах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран “ЭКО ДҮҮРЭГ-ЭКО ХҮНС” өдөрлөгийг 2017 оны 04 сарын 05 –ны өдөр Хүннү молл худалдааны төвд зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээнд НМХГ-ын ХХААҮҮХ-ын хэлтсийн дарга Д.Энхбат, ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, дүүргийн МХХ-ын дарга Б.Алтантуяа, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Одонтунгалаг болон бусад албаны удирдлагууд оролцлоо.
Өдөрлөгийн үеэр Хүнсний аюулгүй байдлыг хангах, аюулгүй- эко хүнс үйлдвэрлэх, хүнс үйлдвэрлэл үйлчилгээнд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, эрүүл мэнд, зохистой хооллолт болон хяналтын бүх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөгөө, мэдээлэл бэлтгэн гарын авлага тарааж, ажиллав.
Мөн Эко хүнс үйлдвэрлэгч, ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, эко халаалтын зуух үйлдвэрлэгч ,эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн 8 –н аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулсан ба ‘’Иргэн бүрт Эрүүл хүнс’’ гар зураг, зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон Eрөнхий боловсролын сурагчдыг шалгаруулж ,талархал илэрхийлэн ажиллалаа.
Тус хэлтэс нь “АЮУЛГҮЙ ХҮНС” сарын аяны хүрээнд 21 -н ажлыг төлөвлөн ажиллаж байгаа ба иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг шалгахаас илүүтэй зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлийг баримтлан ажиллаж байна. Бид Ургамал -амьтан -хүн төрөлхтөнд ээлтэй ЭКО орчныг бүрдүүлэхэд хяналт тавих, аюулгүй хүнс үйлдвэрлэх, эрүүл ахуйн зохистой дадал,зөв зохистой хооллолтыг төлөвшүүлж , цэвэр цэмцгэр дүүрэг – ХОТ-ыг цогцлоон бүтээхийн төлөө иргэн, аж ахуйн нэгж та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байна.
Та бүхнийг “АЮУЛГҮЙ ХҮНС”, “ХОГГҮЙ ХАН-УУЛ” сарын аянд нэгдэж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.
Холбоотой мэдээ