Хотын хамгийн цэмцгэр дүүрэг болохыг эрмэлзэнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Хотын хамгийн цэмцгэр дүүрэг болохыг эрмэлзэнэ

Хотын хамгийн цэмцгэр дүүрэг болохыг эрмэлзэнэ

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нийслэлд ирсэн, гадна дотны зочдыг угтах эхлэл болсон Хан-Уулчууд бусад дүүргүүдээсээ урьтан хаврыг хоггүй угтах аяныг санаачлан хэрэгжүүлсэн билээ.

Дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй, цэвэр, цэмцгэр, тохь тухтай орчин нөхцөл бүрдүүлэх зорилготой энэхүү аян нь орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго агуулж, түүндээ хүрч ажиллаж байна.

Бусад дүүргээс урьтан 2017 оны 03 дугаар сарын 20—ний өдөр аяныг хэрэгжүүлж эхэлснийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд онцолж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрыг сайшаасан юм.

Аяны зорилгыг дүүргийн нутаг дэвсгэр дэх бүх хороод, үйл ажиллагаа эрхэлж буй СӨХ, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн өмчит газруудын ажилтан, албан хаагчид ухамсарлан хүлээн авч, шат шатандаа чанартай хэрэгжүүлснээр бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоногийн турш явуулаад байна.

Иргэн, байгууллага бүрийн идэвхи, сайн зохион байгуулалтын үр дүнд өнөөдөр хүүхдүүд цэвэрхэн орчинд тоглож, залуус цэмцгэр гудамжаар зугаалж, Хан-Уул дүүрэг хаврын хавсарга, салхинаас урьтан, нүүрээ угаасан мэт цэмцийсэн нь таатай.

Дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь буюу 915804,3 м.кв  талбайг хамарсан их цэвэрлэгээнд 1726 аж, ахуйн нэгж, байгууллага идэвхтэй оролцож, 10462  хүн, 84  удаагийн ачилтаар 255 тонн хог цэвэрлэснээс харж болно.

Хан-Уулын иргэн бүр хотын хамгийн цэмцгэр дүүрэгт амьдрахыг эрмэлзэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж