Дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/54 дугаар захирамжийн дагуу “Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНБ, иргэд, Хороод нийтийн эзэмшлийн зам талбай болон далан гуу жалга, хогийн цэгийн хур хог хаягдлыг цэвэрлэж, ТҮТ-ОНӨААТҮГ, Эко орчин ХХК хог хаягдлыг хугацаанд нь ачиж тээвэрлэж ажилласан.
Дүүргийн хэмжээнд 789537 м.кв талбайг хамруулан цэвэрлэж, нийт 809 ААНБ их цэвэрлэгээнд оролцож, 4468 хүн оролцон 55 рейсээр 171,4 тонн хогийг цэвэрлэлээ.
Холбоотой мэдээ