“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.24-нд нийтлэгдсэн

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний зорилго ХУД-ийн хүн ам, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдэлийг бууруулах зорилготой. Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, албан хаагчид оролцлоо. Цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллаж, дэмжин ажиллана гэдгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж