
Эдгээрт:
1. “Нийслэлд мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого” хөтөлбөр
2. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөр
3. “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөр
4. “Малын тэжээл” хөтөлбөр
5. "Малын чанар сайжруулах" хөтөлбөр
6. “Малын эрүүл мэнд” хөтөлбөр
7. “Үхэр, хонь, ямааны бруцеллёз өвчинтэй тэмцэх” төсөл
8. “Үхрийн арьсны гууртах өвчинтэй тэмцэх” төсөл
9. "Арьс шир” дэд хөтөлбөр
10. “Ноос” дэд хөтөлбөр
11. "Ноолуурын салбарт 2012 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө" зэрэг багтаж байна. Хэдий хэрийн хөрөнгө оруулалтаар дээрх төслүүд “амьдарч” байгаа бол гэх бодол төрөв. Мөн хэр үр дүнтэй байна вэ гэдэгт хэн хариу өгөх вэ гэж асуумаар. Бас алс холын баруун аймагт буй мэдээллээс хол малчдад дээрх төсөл хүрч чадаж байгаа эсэх, эсвэл аймаг, сумын удирдлагуудын “зоог” болоод дуусч байна уу зэргийг тодруулах хэрэгтэй санагдсаныг нуух юун.
Газар тариалангийн чиглэлд дараах төслүүд хэрэгждэг аж. Үүнд:
1. "Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр
2. “Ногоон хувьсгал” хөтөлбөр
3. "Агропарк" төсөл
4. “Ой мод боловсруулах үйлдвэрлэлийг сэргээх, тухайн чиглэлээр байгуулагдсан тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хөтөлбөр байна.
Мөн хүнсний салбарт,
1. “Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл” үндэсний хөтөлбөр
2. "Хүнсний баталгаат байдал" үндэсний хөтөлбөр
3. “Сүү” хөтөлбөр
4. “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” хөтөлбөр
5. “Ус” үндэсний хөтөлбөр
6. “Нэг суурин-нэг бүтээгдхүүн” хөтөлбөр
7. “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” III хөтөлбөр
Манайд энэ чиглэлээр чамгүй төсөл хэрэгжиж байгаа биз. Гэвч өдгөө хүнсний салбар ямар байгаа билээ. Импортын ч бай, дотоодын ч бай хүнсний бүтээгдэхүүнүүд чанаргүй хэрнээ маш өндөр үнэтэй. Сөүл, Токио, Лондон хотын иргэдтэй адил үнээр шахуу хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авдаг. Гэхдээ Улаанбаатарын хүнсний дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүн дээрх хотуудынхыг гүйцдэггүй.
Худалдаа, үйлдвэрлэлээр,
1. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр II
2. "Хэвлэлийн үйлдвэрлэл" хөтөлбөр
3. "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих" хөтөлбөр
4. "Экспортын үйлдвэрлэлийг дэмжих" хөтөлбөр
5. “Оёмол бүтээгдхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөтөлбөр
6. "Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих" хөтөлбөр
7. “Бөөний худалдааны сүлжээ” төсөл зэрэг хэрэгжиж байгаа ажээ. Харин эдгээр төсөл хөтөлбөр хэдий хэрийн хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа талаарх тодорхой мэдээлэл төдийлөн алга.
Манайд “Соёмбо”, “Улаанбаатар”, “Мөнхийн үсэг”, “Бест” гэх мэт хэвлэлийн сайн компаниуд өрсөлдөөнтэй хөгжиж байна. Эдгээрээс гадна жижигхэн хэвлэх үйлдвэрүүд ч бий. Тийм байтал энэ салбарт хөрөнгө зарцуулж "Хэвлэлийн үйлдвэрлэл" хөтөлбөр хэрэгжүүлэхийн учир юу байна вэ.
“Бөөний худалдааны сүлжээ” төсөл анхаарал татлаа. Танилцуулгыг нь сонирхвол 2002-2012 онд хэрэгжүүлэх юм байна. Зорилго нь бүс нутгийн хөгжлийг дэмжих-хөдөө, орон нутгийн иргэдийг чанар сайтай, хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах, үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах аймаг, сумдыг хамарсан бөөний худалдааны сүлжээ бий болгох гэсэн байна. Төсөл хэрэгжиж эхлээд найман жил болоход хэр амжилттай ажиллалаа бол. Энэ мэтээр мэдээгүй, дуулаагүй олон жил хэрэгжсэн гэх төслүүдийн тухай дурдвал жагсаалт уртсах нь. Төслийн удирдагчид олны хардлагыг татдаг төслүүдийнхээ талаар олон нийтэд ил болгож, хэдий хэрийн хөрөнгөөр ямар ажлаа бүтээснээ тайлагнавал яасан юм бэ.
Б.Бямбасүрэн