ХУД-ийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.10-нд нийтлэгдсэн

ХУД-ийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тоглолт боллоо

ХУД-ийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тоглолт боллоо

Өнөөдөр буюу 2017 оны 3 дугаар сар 9-ний өдөр Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тэмцэж ирсэн ахмад дайчдын алдрыг мөнхжүүлэх, хүүхэд залуучуудад эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчний түүхэн хөгжлийг сурталчлах олон хэлбэрийн ажлыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа.

Дээрх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд чиглэгдсэн цэрэг-спортын “Дөл” цогцолбор тоглолт зохион байгуулагдлаа. Энэхүү цогцолбор тоглолтонд Ерөнхий боловсролын 15 сургуулийн баг тамирчид оролцон нийт 8 төрлөөр авхаалж самбаа, ур чадвараа сорьж, тэргүүн байрыг 60 дугаар сургуулийн "Цэгц" баг, дэд байрыг 114 дүгээр сургуулийн "Бүргэд" баг, 3-р байрыг Буянт Ухаа цогцолбор сургуулийн "Цэц" баг тус тус эзэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж