Өмнөд Америкт нар бүтэн хиртжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Өмнөд Америкт нар бүтэн хиртжээ

Өмнөд Америкт нар бүтэн хиртжээ

Латин Америкийн орнуудад өчигдөр /2019.07.02/ нар бүтэн хиртэж байгалийн онцгой үзэгдлийг ажиглахаар олон мянган жуулчин зорьжээ. Перу, Эквадор, Парагвай, Боливи, Уругвай, Шинэ Зеланд, Колумб, Бразил, Венесуэл, Панамын иргэдэд гараг эрхсийн ховор үзэгдлийг ажиглах боломж тохиосон бөгөөд хамгийн түрүүнд Шинэ Зеландын зүүн хэсэгт ажиглагдсан байна. Энэхүү бүсэд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дараагийн нарны бүтэн хиртэлт ажиглагдаж аж.

Нарны бүтэн хиртэлт Номхон далайн бүсэд өглөөний 10 цаг 24 минутад ажиглагдаж эхлээд 16 цаг 38 минут гэхэд Чилийн эрэгт хүрчээ. Аргентин, Чили улсуудын оршин суугчид гурван минут орчим нарны бүтэн хиртэлтийг ажигласан байна. Нар хиртэх үед нүд гэмтэж болзошгүй учир шууд харалгүй зориулалтын телескоп дуран, нарны хамгаалалттай шил зүүхийг эрдэмтэд зөвлөдөг.

Сансар огторгуй сонирхогчид Атакама цөлийн өндөрлөг бүсэд байдаг Европын ажиглалтын төвд одон орон судлаачидтай хамт гурван минут үргэлжилсэн хиртэлтийг ажиглахын тулд 2,000 ам.доллар төлжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж