Авто угаалгын газрууд саарал усаа дахин ашиглах төхөөрөмж суурилуулах шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Саарал жагсаалт

Авто угаалгын газрууд саарал усаа дахин ашиглах төхөөрөмж суурилуулах шаардлагатай

Авто угаалгын газрууд саарал усаа дахин ашиглах төхөөрөмж суурилуулах шаардлагатай

Прокурорын байгууллагаас 2019 онд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан ажиллах зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газар  тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Автомашин угаалгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийжээ. Автомашин угаалгын үйлчилгээний ангилал, Ерөнхий шаардлага MNS 5347:2003 стандарт болон “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх” гэсэн Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын 2 дахь заалтын хэрэгжилтэнд хамтарсан хяналт, шалгалт хийсэн байна.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Автомашин угаалгын үйлчилгээ эрхлэх 15 аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгахад авто угаалгын газрууд нь үйлчилгээний явцад гарсан бохир усаа төвлөрсөн шугамд нийлүүлж байсан тул саарал усаа дахин ашиглах төхөөрөмж суурилуулах тухай Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж