377 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

377 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завджээ

377 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завджээ

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар рүү нүүрс оруулахыг хориглсон. Тиймэээс нийслэл рүү нэвтрэх авто тээврийн шалган нэвтрүүлэх гурван товчоо болон хяналтын дөрвөн цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгслээр 377 тонн түүхий нүүрс нийслэл рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг оролдсон хэрэг гарчээ.

Мөн "Эрдэнэс Таван толгой"-н уурхайгаас  Төв аймгийн Баянчандмань сум руу Лел метал ХХК-наас 10 тээврийн хэрэгслээр 331,5 тн нүүрс тээвэрлэсэн, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэх явцад хяналт тавьж ажиллажээ. Мөн Өлзийт дэх автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2073 тээврийн хэрэгслээр 103 мянган тонн “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох угаасан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи ресурс” ХХК-иас Улаанбаатар хот руу тээвэрлэснийг шалгаж нэвтрүүлсэн ажээ. Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг гурав хүртэлх сая төгрөгөөр торгох юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж