MMCG судалгааны байгууллагаас олон нийтийн дунд хийсэн ээлжит судалгааны дүнгээ танилцуулжээ. Уг судалгааны дүнгээс харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх рейтингээрээ Монголын улстөрчдийг тэргүүлж байна. Үйл ажиллагаа нь таалагддаг 15 улстөрчөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, С.Жавхлан, Х.Баттулга, Л.Болд, Ц.Нямдорж, Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Учрал, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар нарыг нэрлэжээ.
Хэрэв маргааш сонгууль явуулбал аль намыг дэмжих вэ гэсэн асуултад судалганад оролцогчдын 22 хувь нь МАН, 21 хувь нь АН-д өгнө гэжээ. Харин 20 хувь нь аль ч намыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Төрийн гурван өндөрлөгт итгэх итгэл индексээр Ерөнхий сайд мөн л судалгаанд оролцогчдоос "онц" дүн авчээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх 5.9, Ерөнхийлөгч Х.Баттулга 5.4, УИХ-ын дарга Г.Занданшатар 4.3 хувьтай байна.
Судалгааны байгууллагуудын хийж буй судалгааны дүнгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх топ улстөрчдийг байнга тэргүүлж байгаа нь түүний намд болон улстөрд эхлүүлсэн их цэвэрлэгээтэй холбоотой гэж иргэд үзжээ. Түүнчлэн түүний рейтинг тогтмол 40-45 хувьтай байгаа билээ. Харин топ улстөрчдөд багтаж явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр "ор сураггүй" болсон бол С.Ганбаатар ч энэ удаад нэр бичигдээгүй байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өмнө нь топ 10 улстөрчдөд багтаж байсан бол энэ удаад багтаагүй аж. Харин Ж.Энхбаярын унаж явсан рейтинг сүүлийн үед өссөн бололто,й топ 15 улстөрчдийн 12-т бичигджээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ