Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татлаа

Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татлаа

Хөх хотод суугаа Д.Мөнх-Эрдэнийг хууль бус машины наймаатай нь холбогдуулан эргүүлэн татсан. Тэгвэл л Засгийн газрын өнөөдрийн /2019.07.03/ хуралдаанаар Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Түүний томилолтын хугацаа нэгдүгээрт дуусч байгаа. Хоёрдугаарт, мансууруулах эм, сэтгэгцэд нөлөөлөх бодис, тамхи  тээвэрлэсэн гэх хууль бус үйлдэлд нэр холбогдсон боловч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг  холбогдох хууль тогтоомжийн дагуу нэн даруй эргүүлэн татах,  УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооноос нэн даруй чөлөөлөх, төрийн албанаас чөлөөлөх, хариуцлага хүлээлгэх чиглэлийг   Засгийн газарт өгсний дагуу ийнхүү арга хэмжээ авч байгаа аж. Учир нь, С.Эрдэнэ Вена хотын атташегаар ажиллаж байхдаа 2004 онд контарбандын хэрэгт холбогдож байсан учраас түүнийг эргүүлэн татах шийдвэрийг гаргасан байна.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж