Далай лам хэлсэн үгэндээ уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Далай лам хэлсэн үгэндээ уучлал гуйжээ

Далай лам хэлсэн үгэндээ уучлал гуйжээ

Буддын шашны тэргүүн арвандөрөвдүгээр Далай лам өнгөрсөн долоо хоногт “BBC”-д ярилцлага өгөх үеэрээ өөрийн хойд дүрийнхээ талаар ярьсан нь маш олон хүмүүсийг тэр дундаа эмэгтэйчүүдийг бухимдуулсан билээ. Тодруулбал, өдгөө 84 настай Далай лам 2015 онд хойд дүр нь эмэгтэй хүн байж болно. Гэхдээ царайлаг, сэтгэл татам байх хэрэгтэй. Үгүй бол хүмүүс түүнийг харахаас дургүй нь хүрнэ гэж  ярилцлагадаа дурдсан юм.

Тэгвэл өчигдөр  /2019.07.02/ Далай ламын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Далай ламын хэлсэн үгс хошигнол байсныг мэдэгдээд, эмэгтэйчүүдээс хүлцэл өчсөн байна. Орчин үеийн глобалчлагдсан дэлхий ертөнц болон Буддын шашны уламжлалт философийн хооронд амьдарч буй Далай ламын хэлсэн зарим үг соёлын ялгаанаас болоод өөрөөр ойлгогдох, буруу орчуулагдах явдал бий гэдгийг онцлоод Далай лам нь эмэгтэй хүнийг хүндэлдэг, хүйсийн тэгш эрхийн зарчмыг дэмждэг" гэсэн байна

Мөн  Далай ламын хэлснэ үгийг Европт цагаачилж очсон гадаадын иргэд эрдэм, боловсролтой бодлоод эх орондоо буцах нь зөв, Европ тивийг Исламын, эсвэл Африкийн улс болгож болохгүй гэж буруу орчуулснаас  болоод ташаа ойлгогдсон. Үнэн хэрэгтээ Далай лам цагаачдын үлдэх, эс үлдэх шийдвэрийг хүндэтгэдэг гэжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж