Австрийн эрдэмтэд чоно нохойноос илүү халамжтай амьтан гэдгийг баталжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Австрийн эрдэмтэд чоно нохойноос илүү халамжтай амьтан гэдгийг баталжээ

Австрийн эрдэмтэд чоно нохойноос илүү халамжтай амьтан гэдгийг баталжээ

Гэр бүл, сүргийнхээ гишүүдийг хайрлаж, халамжлах тал дээр чоно нохойноос илүү гэнэ. Үүнийг Венийн Их сургуулийн амьтан судлаач, эрдэмтэд нотолж байгаа юм. “Plos one” сэтгүүлийн мэдээлж буйгаар эрдэмтэд дараах туршилтыг хийсэн байна. Тэд чоно, нохой хоёрыг жижиг савтай болон амьтны зураг бүхий дэлгэцтэй өөр өөр торонд оруулжээ. Ингэхдээ зурагтай торонд орсон амьтан хамраараа зургуудад хүрэх төдийд хажуугийн торонд байгаа амьтны саванд хоол хийж байхаар болсон байна.

Уг туршилтаар чоно нохойноос олон удаа зурган дээр дарж бусдыгаа хоолложээ. Гэхдээ өөртэйгөө ойр төрлийн амьтны зурган дээр илүү дарж байсан байна. Харин нохойны хувьд ямар ч хамаагүй зургууд дээр дарсан ч тоон цөөн байжээ.

Үүнийг “Чоно гэдэг амьтан сүрэг дотроо эв нэгдэлтэй, хүлээцтэй, хүндэтгэлтэй байдаг учир бусдыгаа хайрлаж, хамгаалах нь зүй юм” хэмээн туршилт хийсэн эрдэмтдийн нэг тайлбарлажээ.

Ц.АРИУНЗАЯА

Эх сурвалж: Pravda.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж