Монголын хоёр оюутныг Польшид саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Монголын хоёр оюутныг Польшид саатуулжээ

Монголын хоёр оюутныг Польшид саатуулжээ

Польшийн хил хамгаалах албаныхан Монгол Улсын хоёр иргэнийг зохион байгуулалттай гэмт хэрэгт сэжиглэн саатуулсан байна. Энэ талаар Бескидийн Хил хамгаалах албаны дарга Эльжбета Пикор мэдээлснийг "Польшийн радио" уламжилжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Краковед саатуулагдсан дээрх хоёр сэжигтэн нь 16, 28 настай бөгөөд Польш улсад хууль ёсоор, оюутны визээр оршин суух зөвшөөрөлтэй байсан аж.

Польш улс өнгөрсөн 2018 оноос хойш Монголоос ирсэн цагаачдыг хууль бусаар хил нэвтрүүлдэг гэмт хэргийг зохион байгуулагчдыг хайж байгаа бөгөөд дээрх хоёр оюутныг эл хэрэгт сэжиглэж буй юм байна.

Өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сард Польшийн хил хамгаалагчид Нидерландын хоёр иргэн, Франц болон Монголын нэг нэг иргэнийг саатуулжээ. Тэднийг Украинаас Польш руу таван монгол иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт буруутгасан байна.

Пикор хэлэхдээ “Шалгалтын явцад Польшийн хил хамгаалахын ажилтнууд дээрх хууль бус ажиллагаанд дахин хоёр хүн оролцоотой болохыг олж тогтоосон. Улмаар тэд Монголоос ирсэн оюутнууд болох нь батлагдсан. Дээрх хэргийн зургаан зохион байгуулагчийг баривчлаад байна” гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч “Нийт 11 монгол иргэнийг хууль бусаар хил давуулсан тэдний аяллын эцсийн зорилго Польшоор дамжуулан Франц, Нидерланд руу цагаач иргэдийг гаргах байсан” гэжээ.

Цагаач иргэдийг хууль бусаар Баруун Европ руу гаргахад 4-5 мянган ам.доллар байдаг аж.

"Золотая орда" мэдээлэлдээ, өнгөрсөн зургадугаар сарын 6-ны өдөр Германд Монгол Улсын ЭСЯ-ны хоёр ажилтан 70 кг героин (ойролцоогоор 3 сая евро) тээвэрлэж яваад баривчлагдсаныг дурджээ.

Эх сурвалж: Zolord.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж