УИХ-ын сонгууль ойртсонтой холбоотойгоор улс төрийн намууд ч хөдөлгөөнд орж эхэллээ. Ардчилсан нам Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаа өөрчлөх тухай мэдээлэл цацагдаад байгаа. Түүний оронд очих хүнээр АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарын нэрс яригдаж байсан юм. Гэвч, энэ нь бор шувуу байсан бололтой,АН-ын гал тогоог Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зангидахаар С.Эрдэнэтэй тохиролцсон гэх шинэ мэдээллийг тус намын гишүүдээс өгч байна.
Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргынхаа ажлыг Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцааны зөвлөхөөр ажиллаж буй Ө.Шижирт хүлээлгэж өгөхөөр болсон байна.
Ө.Шижир нь Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн даргаар ажилладаг. Түүнчлэн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн орон тоо сул байгаа билээ. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөрө томилогдсоны дараа түүний ахлах зөвлөхөөр томилогдсон Н.Алтанхуяг ажлаа өгөөд цөөнгүй хугацаа өнгөрсөн. Түүний орны хүний одоогоор томилоогүй, хэнийг тодорхойгүй байгаа юм.
З.Энхболд 2016 оны сонгуулиар намаа ялагдалд хүргэсэн хариуцлагаа хүлээж, намын даргын албан тушаалаа өгч байсан. Түүний дараа АН-д шинэчлэл өрнөж, намын дүрмээ шинээр боловсруулсан. Шинээр боловсруулсан намын дүрмийн дагуу дотоод сонгууль болж С.Эрдэнэ намын даргаар сонгогдсон юм. АН-ын шинэ дүрмээр намын дарга нь ЕНБ-ийн даргаа өөрөө томилох эрхтэй болсон. Ямартаа ч ЕТГ-ын даргын албан тушаалаа өгч, ноосоо тушаар бэлтгэж буй З.Энхболд АН-ын гал тогоог барихаар шийдсэн бололтой, түүнийг баяр наамдын дараа АН-даа очиж Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэсэн мессеж улс төрийн хүрээнээс сонсогдож байна. Энэ талаар АН-ын удирдлагуудаас тодруулах гэсэн боловч албан ёсны тайлбар өгсөнгүй.
Холбоотой мэдээ