XVII жарны Алтан унжлагат хэмээх тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар золголтоо хийлээ. Золголтод ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогчид, ИТХ-ын Төлөөлөгчид болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга, хороодын Засаг дарга нар оролцлоо. Хан-Уулчууд та бүхэн маань айлчлан ирсэн Алтан унжлагат хэмээх тахиа жил эе эвийг дээдэлж үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь өлзий буян дэлгэрч, цэнгэл баяр бялхсан сайхан жил байх болтугай.