ХУД-ээс Улсын аварга фермер тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

ХУД-ээс Улсын аварга фермер тодорлоо

ХУД-ээс Улсын аварга фермер тодорлоо

Алтан унжлагат хэмээх тахиа жилийн сар шинийн өмнө Хан-Уул дүүргийн Нионшэль ХХК Улсын аварга фермерээр шалгарлаа. Шагналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат болон бусад албаны хүмүүс гардуулж хүндэтгэл үзүүллээ. Нионшэль ХХК нь  Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 2009 оноос шувууны аж ахуй чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус аж ахуй нь Родинат үүлдрийн 42000 өндөглөгч  тахиатай, жилд 7,8 сая ширхэг өндөг, 56тн тахианы мах бэлтгэн зах зээлд нийлүүлж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангахад тодорхой хувь нэмрийг оруулж байгаа томоохон аж ахуйн нэгж юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж