Алтан унжлагат хэмээх тахиа жилийн сар шинийн өмнө Хан-Уул дүүргийн Нионшэль ХХК Улсын аварга фермерээр шалгарлаа. Шагналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат болон бусад албаны хүмүүс гардуулж хүндэтгэл үзүүллээ. Нионшэль ХХК нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 2009 оноос шувууны аж ахуй чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус аж ахуй нь Родинат үүлдрийн 42000 өндөглөгч тахиатай, жилд 7,8 сая ширхэг өндөг, 56тн тахианы мах бэлтгэн зах зээлд нийлүүлж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангахад тодорхой хувь нэмрийг оруулж байгаа томоохон аж ахуйн нэгж юм.
Холбоотой мэдээ