Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байна

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байна

Онцгой байдлын ерөнхий газар,  “Японы хүүхдийг ивээх сан”-тай хамтарсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийх юм.

Энэ хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрх зүйн орчин, холбогдох заавар аргачлал, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах сургалтыг аймгийн мэргэжлийн анги, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зохион байгуулж байна.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж,  эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлж, тухайн аймагт зонхилон тохиолддог гамшгийн төрлүүдээр эрсдэлийн тойм судалгааг гарган, орон нутгийн удирдлага, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зөвлөмж өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж