Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтнууд, алдартнуудад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтнууд, алдартнуудад хүндэтгэл үзүүллээ

Угтан золгож буй 17 дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан тус дүүргээс төрсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтнууд, алдартнуудын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган нар оролцлоо. Хан-Уул дүүрэгт нийт 250 гаруй Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтон,  алдартнууд оршин суудгаас төлөөлөл болгож  70 ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж