Агаарын бохирдлыг бууруулах зорилготойгоор БОАЖЯ-ны сайд, Нийслэлийн засаг даргын хамтарсан гэр хорооллын цахилгаан хэрэглэгчдийн шөнийн тарифыг 0 болгох 2017 оны А\04-А\19-Р захирамж гарсан.
Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангах зорилготой Хан- уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, УБ ЦТС ТӨХК-ны Баруун түгээх төв ,АБ НТБТ-ийн хамтарсан “Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2017 оны 2-р сарын 2нд Хан-Уул дүүргийн 10-р хоооны иргэд, ажилтан, албан хаагчдад “Агаарын бохирдол ба үнс” , “ Гал түймрээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт оролцогсод тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан сургалт хэлэлцүүлэг боллоо гэж дүгнэсэн.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн 80% нь цахилгаан халаагуурыг дэмжиж байна. Харин лизингээр авах боломжоор хангаж өгөхийг хүсч байлаа.
Холбоотой мэдээ