Путин: Тэнгисийн цэргийн хүчинд том гарз тохиолоо

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Путин: Тэнгисийн цэргийн хүчинд том гарз тохиолоо

Путин: Тэнгисийн цэргийн хүчинд том гарз тохиолоо

ОХУ, Норвегийн хооронд орших Баренцийн тэнгисийн ёроолд судалгаа хийж явсан Оросын шумбагч онгоцод гал гарсны улмаас тус улсын тэнгисийн флотын 14 далайчин амиа алджээ. Хэрэг явдал Даваа гаригт /2019.07.01/ болсон бөгөөд ОХУ-ын  Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Мягмар гаригийн орой уг хэргийн талаар олон нийтэд зарласан байна.

Урьдчилсан дүгнэлтээр шумбагч онгоц Оросын талын Баренцийн тэнгис орчмын усан доор хэмжилт хийж байх үед гал гарч улмаар багийн гишүүд утаанд угаартан амиа алдсан гэж үзэж байгаа ба тус улсын Батлан хамгаалах яамнаас шумбагчийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Гэхдээ Оросын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар уг шумбагч нь тусгай ажиллагаанд зориулагдсан жижиг оврын “AS-12” цөмийн шумбагч байж магадгүй аж. Мөн шумбагч дотор хичнээн далайчин байсан, хэдэн хүн амьд үлдсэн тухай ч албан ёсны мэдээлэл өгөөгүй. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар амьд үлдсэн зарим далайчид эмнэлэгт хүргэгдсэн байгаа гэв. 2000 онд мөн Баренцийн тэнгист ОХУ-ын “Курск” нэртэй цөмийн шумбагч дэлбэрч 118 хүн амь үрэгдэж байв. ОХУ уг ослыг ихэд чандлан нууцалж байсан бөгөөд Ерөнхийлөгч болоод удаагүй байсан Путины нэр хүнд уг үйл явдлаас болж ихэд унаж байв.

Одоогоор шумбагчийг Североморск дахь Оросын хойд тэнгисийн флотод авчраад байгаа ба энэхүү үйл явдлаас дараа тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин төлөвлөсөн ажлуудаа цуцлан Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай яаралтай уулзалж хийж түүнийг өөрийн биеэр Североморск руу явж нөхцөл байдалтай танилцахыг тушаажээ. ОХУ-ын Тэнгисийн цэргийн ерөнхий командлагчийн удирдлага дор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байгаа тухай албаны хүмүүс мэдээлэв.

Путин “ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчинд маш том гарз тохиолоо. Амиа алдсан далайчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Тэд бол тэнгисийн цэргийн хүчний урдаа барьдаг мэргэжилтнүүд байсан юм” хэмээн эмгэнэлээ илэрхийлсэн байна. Амиа алдсан далайчдын долоо нь ахмад цолтой, хоёр нь ОХУ-ын төрийн дээд шагнал болох “Баатар” цолтой хүмүүс байжээ.

ШУМБАГЧ ХӨЛӨГТЭЙ ХОЛБООТОЙ ОСЛУУД 

2017 он – Өмнөд Атлантын далайд шумбаж явсан Аргентины “ARA San Juan” нэртэй шумбагч сураггүй алга болж, нэг жилийн дараа онгоцны сэгийг олсон.

2003 он – Хятадын “Great Wall Ming” шумбагч хөлгийн дизель хөдөлгүүр ажиллахаа больж, шумбагч дотор байсан 70 далайчин хүчилтөрөгчийн дутагдалд орж амиа алдсан.

2000 он – Баренцийн тэнгист ОХУ-ын “Курск” нэртэй цөмийн шумбагч дэлбэрч 118 хүн амь үрэгдсэн. 23 хүн амьд үлдсэн боловч хүчилтөрөгчийн дутагдалд орсноос болж удалгүй нас барсан.

1968 он – Атлантын далайд явж байсан АНУ –ын “Scorpion” шумбагч дэлбэрч тус хөлөгт байсан 99 хүн бүгд амь үрэгдсэн.

1963 он – АНУ-ын “Thresher” шумбагч туршилтын шумбалтынхаа үеэр живж багийн 163 гишүүн бүгд амиа алдсан нь дэлхийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн шумбагч онгоцны осол болон тэмдэглэгджээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж