Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболдыг томилжээ. А.Ариунболд нь хуульч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр, Хууль зүйн докторант, МУИС-ХЗСургууль, Удирдлагын Академи, Хууль сахиулахын их сургуулийг төгсжээ.
Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэлтсийн дарга, Дэд дарга, ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. ТӨБЗГ-т Захиргаа, хууль зүйн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо.
Ш.ЧИМЭГ