Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Д.Батсүх завгүй явна

“Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх бие даан уран бүтээлээ хийснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр энэ зун амралтгүй өнгөрүүлж байгаа гэнэ. Учир нь дуучин залуу мэргэжлээ сольж кино урлагт хүч үзэж байгаа аж. Д.Батсүх “Татар ажиллагаа” гэх шинэ кинонд Б.Амархүү, Сергей Безруков, Г.Эрдэнэбилэг зэрэг жүжигчидтэй хамтран тоглосон бөгөөд ирэх намар нээлтээ хийх юм. Мөн киноны хажуугаар өөрийн бие даасан шинэ цомгийн ажил гээд их л завгүй гүйж яваа сурагтай. Түүний “Равжаагийн дуунууд” нэртэй шинэ цомог ирэх намар худалдаанд гарах юм байна.
М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж