ЦАГ АГААР: Наадмаар ямар байхыг урьдчилан хэлэх боломжгүй | News.MN

ЦАГ АГААР: Наадмаар ямар байхыг урьдчилан хэлэх боломжгүй

ЦАГ АГААР: Наадмаар ямар байхыг урьдчилан хэлэх боломжгүй

ЦАГ АГААР: Наадмаар ямар байхыг урьдчилан хэлэх боломжгүй

Монгол орны газар нутгийн 50 хувьд зуншлага  сайн,  ургамлын гарц их байна. Харин нийт нутгийн  тав хүрэхгүй хувьд дундаас доогуур муу байгаа юм. Ялангуяа говийн аймгуудын нутгаар Увсын Сагил, Баянхонгорын Жинст, Баацагаан, Шинэжинст, Өвөрхангайн Хужирт, Баянгол, Гучин-Ус, Сант, Сэлэнгийн Цагааннуур, Төвийн Баян-Өнжүүл, Бүрэн, Дундговийн Эрдэнэдалай, Баянжаргалан, Дорноговийн Хөвсгөл зэрэг газраар зуншлага тааруу гантай байгаа аж.

Энэ жилийн зуншлагын мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт нутгаар зуншлага сайн  байгааг Цаг уур орчны хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн инженер Б.Бархас хэлэв. Тэрбээр “Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын хэлтэст ирсэн зургадугаар сарын 30-ны өдрийн мэдээллээр нийт нутгаар зуншлага сайтай, 45 орчим хувь нь хэвийн /гандуу, ургамлын гарц дундаж/ байна. Энэ жил  өмнөх оны мөн үеэс зуншлага сайн байгаа нь хур бороо элбэг байсантай холбоотой. Өнгөрсөн жилийн энэ үед Монгол орны газар нутгийн 30 хувьд нь л зуншлага сайн, 40 орчим хувь нь муу буюу гантай байсан. Хэрэв бороо орохгүй, халуун өдрүүд үргэлжилсээр л байвал нийт нутгаар ган болох эрсдэл өндөр гэсэн үг. Зуншлагын мэдээлэл арав хоног тутамд шинэчлэгдэж байдаг учраас улсын баяр наадмын дараа зуншлагын мэдээлэл дахин шинэчлэгдэнэ.” гэлээ.

Энэ жил Хөвсгөлийн нийт, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, ГовьСүмбэр, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар зуншлага сайн байна.

Зуншлага үзээгүй аймгуудад одооноос сайхан зун болж баяр наадмын өдрүүдэд ган тайлагдах бололтой. Учир нь өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар үргэлжлэн орсон бороо нь хавраас хойш чийг аваагүй газар дэлхий өнгөө засахад нөлөөлж буйг цаг уурчид тайлбарлаж буй юм. Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ долоо хоногт ихэнх нутгаар 38 хэм хүртэл халж, хур тунадасгүй нарлаг өдрүүдэд үргэлжлэх юм байна. Тэгвэл долдугаар сарын цаг агаар ямархуу төлөвтэй байх, баяр наадмын өдрүүдээр цаг уурын төлөв байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

ГОВИЙН ЗАРИМ НУТГААР 38 ГРАДУС ХҮРТЭЛ ХАЛНА

ЦУОШГ-ын Цаг уурч АХМЕД АЛИЙ:  

Долдугаар сарын эхний арав хоногоос дунд үе хүртэл /2019.07.01-07.15/ говийн зарим нутгаар 31-36 градус хүрч хална. Одоогоор улсын баяр наадмын өдрүүдээр долдугаар сарын 11,12, 13-нд цаг агаар ямар байхыг урьдчилан хэлэх боломжгүй. Нарийвчилсан мэдээ нь долдугаар сарын 5-наас гарна. Сарын нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нийт нутгаар халж, зарим газруудаар Алтайн өвөр говь, Сэлэнгийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар 31-36 градус хүртэл хална. Зарим газраар 38 градус хүрч халах төлөвтэй байна. Долдугаар сард нутгийн баруун өмнө тал буюу Ховд Говь-Алтайн их нутаг, Баян Өлгий, Баянхонгорын өмнө тал, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно. Монгол орны зүүн хойд тал буюу Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад хэсгээр олон жилийн дундаж орчим хур тунадас орох төлөвтэй байна. Сарын арав хоногийн дунд болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр нутгийн зарим газраар бороо орно. Энэ үеэр зарим газраар аадар бороотой, үер бууж болзошгүй тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд анхааруулж байна. Энэ үед ихэнх нутгаар агаарын температур сэрүүсч уулархаг нутгуудаар шөнөдөө 4-9 өдөртөө 19 хэмийн дулаан, Алтайн Өвөр говиор шөнөдөө +15 хэм, өдөртөө +30, бусад нутгаар өдөрт 20-25 хэмийн дулаан байх төлөвтэй байна гэлээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JDU Chimedtseren Hadgalamj 2019-07-03 151.80.147.187

У.Хүрэлсүх нь харанхуй бүдүүлэг, боловсролгүй, өөрөө залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр дүртэй. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь"-иа зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр Ерөнхий сайд хийж байна даа. (Төрд сүүлчийн ажлаа). Улсын мөнгө буцааж өгөөрэй хөгшөөн!!! Монголын төр хулгайчуудаар дутахгүй, одоо болно.

Avatar

Зочин 2019-07-03 122.201.26.172

7-р сард Орхон-Сэлэнгийн нутгаар 30-аас дээш хэм хална гэдэг нь юу л бол, таамаглал нь арай зөрчих шиг боллоо. Говийн болон зүүн аймгийн нутгаар бол халах нь бодитой байх.

Avatar

Зочин 2019-07-03 119.40.103.3

Орхон-Сэлэнгэ, Дарханы Бурхантын хөндий болбоос говьтой адилхан халдаг онцлогтой газар юм аа. Дээрээс нь Сэлэнгэ, Дархан орчмоор хур бороо багатай, хөрсний чийг ч тааруу байгаа болой.

Avatar

Д.Ганхуяг 2019-07-03 103.57.95.115

ӨНӨӨДӨР УБ-т 31 ХЭМ ХАЛНА ГЭЖ АЙЛДСАН ЧИНЬ БОРОО ОРООД 20 ХЭМ Ч ХҮРЭХГҮЙ БАЙНА ДА ХӨ. БАГЦААТАЙ ЗАЛЖ БАЙ Л ДА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж