Б.Жаргалсайхан: МАН-д өгсөн 65 суудлаа манай намд өгөөд үз | News.MN

Б.Жаргалсайхан: МАН-д өгсөн 65 суудлаа манай намд өгөөд үз

Б.Жаргалсайхан: МАН-д өгсөн 65 суудлаа манай намд өгөөд үз

Б.Жаргалсайхан: МАН-д өгсөн 65 суудлаа манай намд өгөөд үз

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар ид хэлэлцэж байна. Монгол Ардын нам Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө, харин Ардчилсан нам үүний эсрэг байгаа. Харин танай нам, та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Мэдээж, МАН-ын боловсруулсан төсөлтэй танилцсан л биз дээ? 

-Үнэнийг хэлэхэд би танилцаж амжаагүй л байна. Зав ч алга. Хуулиа шинэчлэх нэрийн дор эрх баригчид дахин яаж намынхаа нэрээр УИХ-д ороод суух уу, яаж сайд болох уу гэдгээ л хамгийн түрүүнд боддог. Хувийн эрх ашгаа нэгд тавьдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд энэ маягаар хандвал  үр дүн гарахгүй. Ер нь бол хуулийг хэнд зориулж, яах гэж гаргаж байгаа вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй юм бол мянга хуультай байгаад ч нэмэргүй. Тэгэхээр асуудал зөвхөн хуульдаа бус хүндээ байна. Сүүлийн 27 жил Монгол Улсыг дандаа нийгмийн ухааны салбарынхан, хамгийн боловсролгүй, ёс суртахуунгүй хүмүүс удирдаж ирлээ. Тэдний хийсэн ажил нь зөвхөн бэлэнчлэх, үрэн таран хийж, дандаа түүх ярьж ирсэн. Үндсэндээ 27 жил бид Чингис хаанаа ярилаа, ерөөсөө түүхээ л ярьдаг. Өнөөдөр улс орны эдийн засаг маш хүнд байдалд байна. Энэ бүх асуудлыг шийдэхэд хуулиа шинэчлэхээс гадна хүнээ шинэчлэхээ мартаж огт болохгүй. Ямар хүн төрийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд байх вэ гэхээр инженер, эрдэмтэн гэсэн өндөр боловсролтой хүмүүс орж байж улс орон хөгжинө. Түүнээс биш сэтгүүлчид эсвэл хууль, нийгмийн ухааны боловсролтой хүмүүс эдийн засгийг хөгжүүлж, аж үйлдвэржүүлэх, нэмүү өртөг бий болгох талаар А ч үгүй.

Эдийн засгийг ашигтай болон ашиггүй ажиллуулж болно. Энэ нь зөвхөн үнийн асуудал юм. Үнийг хэт хөөрөгдүүлэх эсвэл хэт задгайруулахаас хамаарч эдийн засаг ашиггүй ажилладаг. Хоёрдугаарт гадна, дотоодын хөрөнгө оруулалтыг  хэрэггүй зүйлд зарцуулж зөвхөн хэрэглээнд зарцуулсан явдал сүүлийн 15 жил газар авлаа. Энэ ажлыг МАН, АН хоёр л уралдаж хийсэн. Дараагийн асуудалд бол дээр, дооргүй хариуцлагагүй байдал газар авч байна. Ямар ч хариуцлага хүлээдэггүй  атлаа зөвхөн эрхээ ярьдаг, үүргээ биелүүлдэг хүнгүй болсон. Тийм учраас зөвхөн хуулиа шинэчлэхээс гадна улс төрийн албан тушаалтнууд, төрийн албаны удирдах ажилтнуудыг бүгдгийг шинэчлэх хэрэгтэй. Ингэж байж нийгэм цэвэршиж, хөгжил рүүгээ явна. Ганц хуульдаа асуудал байгаа юм биш гэдгийг л би хэлмээр байна.

-Ингэхэд анхны ардчилсан Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж дууссан гэдэг та санал нийлэх үү. Өнөөдрийн улс төрийн хямралын үндэс нь Үндсэн хууль болсон гэж ажлын хэсгийнхэн тайлбарлаж байгаа болохоор асууж байна. Эрх мэдлийн хуваарилалтаа тодорхой болгохгүйгээр Монголд хямрал, талцал буурахгүй юм биш үү ?

-Дүгнэлт хийх хэрэгтэй байх. 1992 онд баталсан Үндсэн хуульд шинийг хуучинтай нь хутгачихсан тал их бий. Жишээ нь, Улс төрийн сонгуулийн тухай, улс төрийн нам гэж юу вэ, Монгол хүний эрх, үүргийн тухай дутуу дулимаг зүйл маш их бий. Иргэн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авна гэж Үндсэн хуульдаа тусгасан атлаа өнөөдөр амьдрал дээр бүгд үнэ, төлбөртэй. Өнөөдөр 120 гаруй Их, дээд сургуульд 100 мянга орчим оюутан суралцаж байна. Тэдэнд төгсөөд ажлын байр байхгүй, тэдний дипломыг дэлхийд зөвшөөрөх хэн ч алга. Өөрөөр хэлбэл хэнд  ч хэрэггүй хүмүүсийг бэлтгэж байна. Энэ мэт зөрчлүүд зөндөө бий. Хоёрдугаарт, хуучин бол  улс нийгмийн амьдралыг намын үзэл суртлаар дамжуулж удирдан жолоодон зохион байгуулдаг байсан. Шинэ нийгмийн тогтолцоогоор нам нь шинэчлэгдээгүй үлдсэн. Өнөө цагт улс нийгмийн амьдралыг намын үзэл суртлаар дамжуулж удирдах ямар ч боломжгүй болчихсон. Одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН намын гишүүнчлэлийнхээ тогтолцоог авч үлдэхэд нь Ардчилсан нам дуурайгаад иргэдийг гишүүнчлэх ажил хийсэн. Ингээд нийгмээ үзэл бодлоор нь хуваах ажилтай болсон гэсэн үг. Нэг нам нь гарахаар төрийн албаныхан тэр чигтээ солигддог. Мөн бизнесийнхэн ч ялгаагүй.

МАН-ын гишүүн бизнес хийдэг байлаа гэхэд нам нь  төр барьж байх үед бизнес нь хөгжиж, тендерүүд авна. Мөн нийгмийг малчин, тариачин, сэхээтэн гэж хуваасан. Малчин бол ямар ч татвар төлөхгүй, харин үйлдвэр байгуулах юм бол хохирно. Өдөр шөнөгүй ажиллана, өдөр шөнөгүй татвар төлнө. Ингэж нийгмийг хувааж болохгүй.

Хэн ч байсан нэг хуулийн дор захирагдаж амьдрах хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ бүгдийг өөрчилж чадаж байгаа юм уу, цаадуул чинь.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдлыг хангахын тулд УИХ-ыг хариуцлагажуулан, парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, Орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох гэсэн үндсэн дөрвөн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Энэ нь зөв үү. Та төсөлтэй нь танилцаагүй болохоор тодруулж асууж байна?

-Үндсэн хуулийнхаа 20 хувьд л өөрчлөлт оруулж байгаа юм байна. Дээр миний хэлсэн гол зүйлүүдээ орхигдуулжээ дээ. Иргэдийн эрүүл мэндийн асуудлыг хэрхэх юм, Үндсэн хуулиар эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэгүй гэж заасан атлаа үнэ төлбөртэй л байгаа биз дээ. Байгалийн баялаг ялгаагүй төрийн мэдэлд байгаа. Гэтэл өнөөдөр нэг нөхөр хотын захирагчаас газар авчихаад түүнийгээ 10 дахин нугалж зарж байгаа энэ асуудлаа яах юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хүний амьдалд шууд тусаж байгаа гол асуудлуудад  илүү их анхаарах ёстой. Шүүгч нарт яаж хариуцлага тооцох вэ гэдэг нь өнөөдөр ч тодорхой бус байна. Өчнөөн хууль зөрчиж хэл ам дагуулж байгаа биз дээ. Ер нь бол хариуцлагын асуудлыг маш тодорхой тусгаж өгөх нь зөв. Мөн “Иргэн бүр заавал сонгуульд оролцоно” гэсэн хуулийн заалтыг оруулах хэрэгтэй. Сонгуульд оролцоогүй тохиолдолд төрийн үйлчилгээг үзүүлэхээ л больчих.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ХҮНИЙ АМЬДАЛД ШУУД ТУСАХ ГОЛ АСУУДЛУУДАД  ИЛҮҮ ИХ АНХААРАХ ЁСТОЙ

-Нэг нам дангаараа хэт олонхдоо бардаж Үндсэн хуулийг өөрчлөх нь гэсэн шүүмжлэл бий. Нөгөө талаар, нэг нам үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол өөр боломж гарч ирэхгүй гэсэн тайлбар ч яваад байгаа? 

-Одоо яая гэхэв дээ. Манай ард түмний л сонголт. 65 суудал өгсөн нам нь олонхийн давуу эрхээрээ асуудлаа шийдэх биз, хэнээс ч асуухгүйгээр. Хэрэв энэ үйлдэл нь ард түмэнд таалагдахгүй бол ирэх сонгуулиар өөр намд саналаа өг, тэгээд л болоо. Ард түмэн өөрсдөө сонгочихоод дараа нь халаглаж, муу хэлээд байх шаардлага байхгүй. МАН-ын гишүүдэд өөрсдөө л саналаа өгөө биз дээ. 5-10 мянган төгрөгөөр саналаа худалдчихдаг юм билээ.

-УИХ-ын гишүүдийн насны хязгаарыг нэмэх шаардлага бий гэдэг ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг тогтоогоогүй. Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүнд нэр дэвших насны босгыг 35-аас дээш тогтоож хуулийн төсөлд тусгах шаардлагатайг хэлж байгаа. Таны хувьд гишүүдийн насны босгыг нэмэгдүүлэх нь зөв гэж хэлдэг байх аа?

– Тийм ээ. УИХ-ын гишүүний насны босгыг 45 наснаас дээш болговол зөв. Хүн ер нь 45 нас хүртлээ төлөвшдөг юм байна. Нөгөөтэйгүүр гэр бүлийнхээ амьдралыг өөдтэй, өнгөтэй цэгцэлсний дараа нь төр улсаа төвхнүүл. Хувийнхаа амьдралыг өөд нь татаж чадаагүй хүн улс орны амьдралыг өөд нь татна гэж байх ч үгүй. Хоёрдугаарт, юм үзэж, нүд тайлсныхаа дараа төрд орох хэрэгтэй. Гадаадад бол дандаа 50-иас дээш насныхан төрийн албан хаагчаар ажилладаг юм билээ. Залуу хүн бол хий гишгэнэ. Д.Гантулгын жишээ байгаа биз дээ. Залуу хүн хөлсөө гартал ажиллаж, их мөнгө олж гэр бүлээ аз жаргалтай амьдруулахын төлөө гүйгээд явж байх нас. Гэтэл  дөрвөн хананд орчхоод хууль хэлэлцэж байна гээд хэрэлдээд суух ямар ч хэрэг байхгүй. Мөн парламентын гишүүдийн тоог 36 болгож цөөлөх хэрэгтэй. Олон гишүүдээр юугаа хийх вэ дээ. Олон байлаа гээд хийж байгаа ч юм алга.

-Хуулийн төсөлд Засгийн газрын дөрвөн гишүүн л “давхар дээл”-тэй байх зохицуулалтыг тусгасан нь "давхар дээл”-ийг бүрэн тайлж чадахгүй нь. Гэхдээ дан дээлтэй сайд гэхээр, УИХ-ын ги­шүүнээр сонгогдоогүй, эсвэл сонгуульд бүдэрсэн, намдаа хандив өгсөн, нэг ёсны шагналын сайд болох вий гэсэн болгоомжлол байна л даа?

-Засгийн газрын дөрвөн гишүүн л “давхар дээл”-тэй байх заалт оруулсан нь аргаа барсан л хэлбэр юм даа. Хамгийн чухал нь мэргэжлийн сайд нарыг томилдог болмоор байна. Эрүүл мэндийн сайдыг тухайн салбараар ядаж доктор цолтой хүн хиймээр байна. Боловсрол, БХБЯ, Уул уурхайн яаманд цэвэр мэргэжлийн хүнийг нь томилох хэрэгтэй. Үүнийг засахгүйгээр нийгмийн амьдрал өөрчлөгдөхгүй.

-Ард нийтийн санал асуулга гэхгүйгээр хууль тогтоогчид өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд баталчих вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна. Тухайлбал, танай нам саналаа өгсөн үү?

-Өгөөгүй байна. Эхлээд улс төрийн намууд болон олон нийтийн байгууллагуудаас саналыг нь авсан нь дээр байх. Эдгээр саналаа нэгтгэж цэгцэлсний дараа нь ард түмэндээ танилцуулах хэрэгтэй. Улс орны хөгжил, иргэдийн амьдралтай холбоотой хуулийн төсөл учраас бүх нийтээс саналыг нь  авч нэгдсэн ойлголтод хүрсний дараа нь баталбал улс орны хөгжилд л хэрэгтэй.

-Одоо бол Засгийн газраа байгуулахдаа Ерөнхий сайд нь сайд нэг бүрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцүүлж, томилуулдаг. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь танхимын гишүүдээ томилох, огцруулах асуудлыг өөрөө шийддэг байх бүрэн эрхийг өгсөн нь үндсэндээ гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, Засгийн газрыг тогтвортой ажиллах боломж нь бүрдэнэ гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Мэдэхгүй байна. Гарсныхаа дараа хуйвалдаад юу ч хийх юм билээ. Бие биедээ тал засаж, бие биедээ барьцаалагддаг улс биз дээ.

-УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Цөөнх ингэж эсэргүүцлээ гээд хэр үр дүнтэй юм бэ?

-Үр дүнгүй ч гэсэн эсэргүүцэх эрх нь байгаа. АН аль хэдийн нам биш болсон. АН-ыг төрийн эрх барьж байхад Эрдэнэтийн 49 хувийг алдах шахсан. Мөн АН-ын үед Төмөртэй, Хустай орд, Хөтөлийн цемент, Дарханы төмрийн үйлдвэр алга болсон. АН-ын Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа энэ бүхнийг хийсэн. Д.Эрдэнэбатад хариуцлага тооцох ёстой. АН-ын дарга С.Эрдэнэ хамгаалж гүйгээд л байх юм. Улс төрийн хэмжээний асар том хулгай хийчихсэн юм чинь хамгаалахгүй л бол өөрсдөө шоронд орчих болохоор арга ч үгүй биз дээ.

МАН-Д 65 СУУДАЛ ӨГСӨН ШИГ МАНАЙ НАМД 65 СУУДАЛ ӨГӨӨД ЯЛГААГ НЬ ХАР

-Хоёулаа бага зэрэг ярианы сэдвээ өөрчилье. Танай намаар сонин юу байна. Сүүлийн үед та болон танай намын  үйл ажиллагаа нам гүм байна уу даа?

-Нам гэхээрээ гудамжид гараад хашхирахыг хэлдэггүй юм. Би чамд ярилцлага өгч байгаа нь намын даргын хувьд улс төрийн үзэл бодлоо хуваалцаж байгаа хэрэг. Манай намд эх орноо өөд нь татах хувилбар, хөтөлбөрүүд хангалттай бий. Ганц дутагдаж байгаа нь УИХ-д олонхын санал дутагдаж байна.

МАН-д 65 суудал өгсөн шиг манай намд 65 суудал өгөөд ялгааг нь харахгүй юу. Уг нь нийгмийг өөрчилье гэвэл амархан байгаа биз, ард түмний гарт байна.

Тойргийн гишүүддээ хадгаламжийн дэвтэр нээж өгч байгаа гишүүн хүртэл байгаа л биз дээ. Энэ хүмүүсийг дараагийн сонгуульд бүү гарга. Сонгуулийн хуулийг чангалахгүй бол гудамжны хүүхдүүд анги андуураад ороод ирсэн юм шиг УИХ-д ороод суучихсан. Юу хийхээ мэдэхгүй. Одоо сонгууль ойртохоор хэлд орж худлаа ярьж байгаа нь  харагдах юм.

-УИХ-ын дарга асан М.Энхболдыг тус албан тушаалаас огцруулахын тулд МАН-ын гишүүд бүлэг дотроо хуваагдаж, цаашлаад тэмцэл, жагсаал хүртэл зохион байгуулсан. УИХ-ын дарга солигдсоноор өөрчлөлт анзаарагдав уу, таны хувьд?

– УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд маш удаан ажиллаж байна. Тэр хариуцлагагүй ажилласан шүүгч нарыг яагаад солихгүй байгаа юм. Даруй солих хэрэгтэй. Банк санхүүгийн системдээ ажиллаж байгаа хүмүүсээ мөн соль. Мэргэжлийн бус өчнөөн л хүн ажиллаж байна. “Би чадна, хариуцлага тооцдог болно” гэж нөгөөгөө огцруулсан бол тэр ажлаа хий л дээ. Юу хүлээгээд байгаа юм бэ. Нэг хоёрхон хүнийг солих биш 200 хүнийг солих тухай яриа биз дээ. Бүх дүүргийн шүүгчдийг солино гэсэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг солино гэсэн хаана байна, энэ бүхэн.

-Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрхэн ажиллаж байна гэж та дүгнэх вэ?

-Харьцангүй асуудал. АН-ын үед 5-6 тэрбум ам.доллар алга болсон. Үүнээс болж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, мөнгөний бүх авдраа цоожлуулчихсан.  АН-ын үед замбараагүй мөнгө идсэн хүмүүст эхлээд хариуцлага тооц. Дээгүүрээ хэдэн зуун тэрбумаар нь хувааж идсэн юм билээ. Тэр мөнгөөр юу хийсэн бэ гэдгийг нь комисс байгуулаад сайтар шалгах хэрэгтэй. У.Хүрэлсүхийн хийх ажил ердөө л ойлгомжтой. Засгийн газар үлдсэн хугацаандаа хийх ажил гэхээр зам, барилга барих тухай ярих юм. Энэ биш ээ. Өнөөдрийн нөхцөлд  хямралаас яаж гарах уу гэдгээ шийдэх ёстой.

Ерөнхийлөгч Х.Баттулгын  хувьд бас л хангалтгүй ажиллаж байна. Нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралыг хэн уруудуулж, гаднын зээл тусламжуудыг хэн нь хуваагаад авсан бэ гэдгийг Ерөнхийлөгч ил тод болгож,  тавих хэрэгтэй.

-Та ч нэлээд шүүмжлэлтэй хариултууд өгч байна. Та үйлдвэр, худалдааны сайдын албыг хашиж байхдаа иргэдийн амьдралыг дээшлүүлэх юу хийсэн бэ?

-Сайд байхдаа би их зүйл хийсэн гэж бодож байгаа. "Эрдэнэт"-ийг тойрсон хоёр том зэсийн ордыг хувь этгээдүүд авчихсан байхад нь би хүчингүй болгож “Эрдэнэт” үйлдвэрт өгсөн юм. Одоо үүний хүчинд “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц нь нэмэгдэж үйлдвэрийг 40 жил ажиллуулах нөөцтэй болгосон  нь манай намын ач тус. Мөн Төмөртэй, Хустайн ордыг С.Баярцогт хятадуудтай авчихсан байхад нь мөн л хүчингүй болгож Дарханы төмрийн үйлдвэрт би авч өгсөн. Ашигт малтмалын тухай хуульд 51, 34 хувь гэдгийг хэн оруулсан бэ гэвэл манай нам л оруулсан. Үүний хүчинд Монголын Засгийн газар Оюутолгой төслөөс 34 хувь эзэмшиж байгаа. Гэтэл авлигачид 34 хувийг өр болгож хувиргасан нь асуудал шүү. Мөн манай нам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хуультай болгосон. Аж үйлдвэрийн паркт багтах үйлдвэрүүдийн төслийг боловсруулсан. Оюутолгой, Тавантолгой төслүүдийг тухайн үед манай нам л эхлээд ярьсан биз дээ. Одоо сайн мэддэг дүр эсгээд бүгд ярьдаг болсон.

 -“Оюутолгой”-н гэрээ олон нийтийн анхаарлыг татаж байна. Зарим хүн гэрээнд өөрчлөлт оруулах боломж хэмээн үзэж байгаа. Үүнтэй та санал нийлж байна уу?

-Олон улсын практикт байгуулсан гэрээгээ маргааш нь хүчингүй болгодоггүй юм. Зөвхөн манайд л бий. Анхнаасаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр тэргүүтэй АН-ын нөхөд яах гэж энэ гэрээг байгуулсан юм. Одоо энэ гэрээг хүчингүй болгоё гэвэл манайхыг олон улсын шүүхэд өгнө. Олон улсын шүүхэд очвол манайх буруутагдана. Хэдэн авлигач дарга нар нь бүх тамга тэмдгээ дарж гарын үсгээ зурчихсан юм чинь. Оюутолгой төслийн гэрээг их л мундаг аавын хүү өөрчлөх байх даа. Түүнээс энэ хэд бол чадахгүй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ээ ккк 2019-07-03 59.153.115.175

Тэгж танай үйлдвэрийн боол болоод яахав ээ

Avatar

Zochin 2019-07-03 24.46.102.95

Shudarga hun demjij b.a

Avatar

ubu 2019-07-03 182.160.33.46

zunusun ubuuu

Avatar

Jaagii 2019-07-03 139.47.106.189

Chinii erunhiiluugchiin songuulid uuuriin bie eer yavsan songogdson ch bai ugui ch tsalingaa ugnu gsen . Suuld n songogdoogui uchraas yu ch uguhgui gj murisan daaa. Odoo ahij itgeh uu haha

Avatar

Зочин 2019-07-03 66.181.185.41

энэ жагаад 76 хүн нэр дэвшүүлэх хоншоор бий билүү.ккк.

Avatar

Зочин 2019-07-03 202.9.43.160

энэ хүн их тавьтиргүй хүн шиг санагддаг, улстөрд дэмий байхаа … доор нэг хүн бичсэн байна, Циркийн хажуу дах балгас болсон 15 давхар байшинг эхлээд өөд нь татах гээд үз дээ 20 жилд л лав юу ч хийж чадахгүй гээд , нээрээ л ганц байшинг босгочихож чаддаггүй л юм байх даа, их л мундаг бизнесмен аятай байх юм

Avatar

Зочин 2019-07-03 202.9.44.245

glzuurchihaj

Avatar

намын гишүүн 2019-07-03 202.126.89.239

хэхэ, танай нам 65 гишүүнтэй юм уу?

Avatar

Иргэн 2019-07-03 122.201.21.20

ТӨРИЙН ХУТГУУР ЖАГАА…..

Avatar

Иргэн 2019-07-03 122.201.21.20

ЗА ЗА. ТЭГЖ ҮХСЭНЭЭС ТЭЭГЭЛЖ ҮХСЭН НЬ ДЭЭР. ККККККК

Avatar

ӨВГӨН х***а !!! 2019-07-03 202.126.89.222

ШАНГРИЛАГЫН ҮҮДНИЙ ӨВГӨН !!! ХА ХА ХА !!!

Avatar

z**l 2019-07-03 202.9.42.227

Zailj uz n**** chini

Avatar

Зочин 2019-07-03 202.9.43.41

Хөөрхий нэг ч суудал авч чадахгүй бж мөрөөдчихсөн

Avatar

TTJVCO 2019-07-03 202.179.24.214

TJVCO bolon makmohan гэдэг австралийн ХО тай компани эрдэнэс таван толойг олон жил луйвардлаа даа . Бараг 100 са доллар хол давах байх. Гэтэл жинхэнэ эх орон гэдэг сонгол ялначууд хэзээч энэ талаар дуугарахгүй . Ийм байж эх орон луйвар ярих юм. Хахууль авлаа гэх гхдээ энэ компани шиг 100 саяаар хулгайлдаг гаднй компани төлөө тэмцдэг хүн байна уу. Жинхэнэ оюу толгойгоос илүү луйвар явагдаж байгаа ш

Avatar

Зочин 2019-07-03 106.102.129.52

Энэ луйварчин олигархиас өөр олигтойхон улс төрч байсан бол БНН ядаж л 1 суудалтай яваад байхбайсын. Энэ нэг дүрдээ орцон амьсгаа ялсан болгонд тал засахаас өөр юу хийж байгаан. Гарнаа намаасаа. Энэ наймаачин БНН аа нэг мөсөн зарчихвал таарна.

Avatar

Зочин 2019-07-03 66.181.165.246

ТЭГВЭЛ МОНГОЛ УЛС ТЭР ЧИГЭЭРЭЭ БУЯН КОМПАНИЙН ЗАРЦ БОЛНО.
ЭНЭ НӨХӨР ҮЙЛДВЭР ХУДАЛДАА Ч БИЛ ҮҮ, УУЛ УУРХАЙН Ч БИЛ ҮҮ САЙД БАЙХАД ТЭР ЯАМ НЬ БУЯН КОМПАНИЙН САЛБАР ШИГ Л БАЙСАН.

Avatar

зочин 2019-07-03 202.9.43.164

Ганц л дэмжих санаа байна. Их хурлын гишүүдийг цөөлөх. Тэртэй тэргүй 76 -уулаа сууж чадахгүй байхад илүү мөнгө зарах ямар хэрэг байх вэ.

Avatar

Зочин 2019-07-03 202.126.88.37

Нохой долоо

Avatar

цэнд 2019-07-03 59.153.115.171

бнн-д үүнээс өөр гишүүн байдаг юм уу?

Avatar

Зочин 2019-07-03 103.229.121.10

Эдний намд өөрөөс нь гадна үзээд өгье ч гэсэн ганц ч олигтой хүн байхгүй ш дээ

Avatar

Зочин 2019-07-03 213.143.46.68

Та ааш хэл амаа жоохон зөөлрүүлчих..

Avatar

Odoo boli boli jagaa 2019-07-03 98.253.30.34

Jagaagiin nam chin eroosoo ooroos gadna neg 5-6 han gar l bgaa biz dee. Ter heden 1000 n gishuun mishuun bol zugeer l too shdee.

Avatar

Зочин 2019-07-03 202.9.43.137

Энийг уг нь хундэлдэг байлаа хуукийг долоогоод явж байхыг хараад естой сэжиг хурсэн шал худлаа хун билээ

Avatar

Зочин 2019-07-03 178.255.154.106

Барьцгүй хүн дээ. Хоёр үзүүртэй.

Avatar

Demjine 2019-07-03 103.68.107.22

Ugnuu yaadiin. Shine humuus ni deer

Avatar

тэнэг 2019-07-03 185.220.100.253

энэ одоо зүгээр үхэх цагаа бодож хэвтмээр юм. чи эрх мэдэлтэй үедээ хийхгүй яасан монголын төр таа нарын тоглоом уу? ай

Avatar

бодлын хулгайч 2019-07-03 66.181.167.53

ТЭГВЭЛ Ч ЖИНХЭНЭ КАПИТАЛИЗМ ХӨГЖИНӨ ДӨӨ

Avatar

Зочин 2019-07-03 103.212.119.108

Ха ха. Буян Жагаа Үйлдвэр, Худалдааны сайд байхдаа АМХЭГ-ын даргаар Замын цагдаагийн Занаширийг томилоод Таван Толгойн нэг буланг Дайцүки гэдэг компанидаа аваад зарчихсан юм даг. Тэрийгээсл санагалзаад байгаа хүн дээ

Avatar

Erdene Chimedtseren Hadgalamj bank 2019-07-03 151.80.147.187

У.Хүрэлсүх нь харанхуй бүдүүлэг, боловсролгүй, өөрөө залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр дүртэй. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь"-иа зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр Ерөнхий сайд хийж байна даа. (Төрд сүүлчийн ажлаа). Улсын мөнгө буцааж өгөөрэй хөгшөөн!!! Монголын төр хулгайчуудаар дутахгүй, одоо болно.

Avatar

Зочин 2019-07-03 66.181.179.173

Энэ балайгийн үгийг сонсч яанаа.Одоо чиний хөг өнгөрсөн дуугүй л үйлдвэрийнхээ хэдийг загнаад сууж бай ЗА

Avatar

Иргэн 2019-07-03 202.9.42.75

Танай намд 65 хүрэх гишүүн байгаа юу? Та УИХ-д ЗГ-т байсан тэгээд юу хийсэн бэ?? Энэ их сонин хүн шүү????

Avatar

БНН гэж байдынмуу 2019-07-03 64.119.24.53

Бүгд найрамдах нам гэж байгаа юу ??

Avatar

Зочин 2019-07-03 202.126.89.232

Хууль тогтоох, ЗГ-т аль алинд нь энн хүн байсан ш дээ.Тэгээд юу хийж гийгүүлсэн юм.горьдчихсон гар.ёстой май шүү.

Avatar

Иргэн Т 2019-07-03 202.9.44.73

Жаргалсайхан гуайд итгэнэ гэхдээ НАМД нь бол итгэж чадахгүй. Өлсөглөн чононууд хүй татна

Avatar

Зочтн 2019-07-03 64.119.19.144

Ядаж 10 сайн гишүүнтэй бол саналаа өгчихмөөр л бна даанч өөрөсөө өөр хүнгүй нам юмдаа хөөрхий

Avatar

DGG 2019-07-03 103.57.95.115

МУУХАЙ ИХ ГОРЬДДОГ БАЙНА Ш ДЭ.

Avatar

Зочин 2019-07-03 202.131.228.131

#ok

Avatar

Монгол хүн 2019-07-03 202.21.120.186

Үхсэн. Тэгэж үхсэнээс тээглэж үхэе.

Avatar

Зочин 2019-07-03 66.181.176.214

Жаргалсайхан чинь БНН-даа байгаа юу?? БНН-аа хаяад АН-д орчихсон цохиж явсансан. Аль намаа хэлж байгаа юм болдоо.Жаргалсайхан, Гүндалай хоёр ч итгэхэд бэрх, юу ч сэдэж мэдэхээр хүмүүс дээ.

Avatar

Зочин 2019-07-03 203.91.115.42

За энэ ч бас худлаа гар шүү

Avatar

Зочин 2019-07-03 66.181.177.97

Циркийн хажуу дах балгас болсон 15 давхар байшүинг эхлээд өөд нь татах гээд үз дээ 20 жилд л лав юу ч хийж чадахгүй хэдэн авгайн дунд саальт эргэсээр байгаа хүн манай улсыг өөд нь татах уу танай компанийн хэдэн сая доллрын өрийг татвар төлөгчид төлж өгсөн одоо чамд мөнгө л үнэртээд шүиншүилж явна уу хулхи Жагаа ахаа

Avatar

zochin 2019-07-03 103.229.123.225

Chi uuruu luivarchin baij bas uls orniigoo huvi zayaag ahiad neg luivarchind atguulah uu ene chini tegeed yaahiig ni haraad suuj baidag togloom yam uu,chi ter marubenees luivardaj avsan 26 saya dolloroo zasgiin gazraas batalgaa garguulj baigaad ulsaas tuluulchihee biz dee tegeed uuruu ideed uuchihsan tuuniigee ulsdaa huutei ni tulchih tegeed olon yam yari daa

Avatar

gunbalai 2019-07-03 124.158.124.185

khotsrogdson ;urak

Avatar

zochin 2019-07-03 119.40.98.162

daan ch tanai namd edgeer 65 manuuhainaas deerdeh bolovson huchin baihgui l dee ta yamar namaa butets zohion baiguulalt onol arga zuin huvid behjuulsen bish gants huntei huviin nam gesen ner l baih yum bn a shuu dee

Avatar

naagi 2019-07-03 122.201.23.84

Жаргалсайхан олон авгай сольж яваад намдаа ганц ч гишүүнгүй байж юун ч том дуугардаг юм бэ дээ. Бүгд найрамдах гэж сайхан нэртэй нам түүхийн хуудсанд л үлдэх байхоо

Avatar

Зочин 2019-07-03 103.9.91.40

УИХ-д шинэ салхи оруулах цаг нь болсон. Жагааг намтай нь гаргаад үзье. Чадахгүй бол эргүүлээд татах хуультай болоё.

Avatar

Зочин 2019-07-03 202.9.43.15

х****а

Avatar

БОЛД 2019-07-03 202.179.31.60

МА ЧИ ЖАГАА

Avatar

ШИЗОТОЙ ӨВЧТӨНГ ШАР ХАДАНД НЬ ИЛГЭЭ !!! 2019-07-03 124.158.79.169

ЭНЭ ШИЗО-ТОЙ ПИЗДАГ ЮҮ ГЭЖ ГАРГААД БАЙДАГ МАЛУУД ВЭ ? ШАР ХАДАНД НЬ ХЭВТҮҮЛВЭЛ ДЭЭР БАЙХ !!! ҮНЭХЭЭР СОЛИОРСОН ЗӨНӨГ !!!

Avatar

Зочин 2019-07-03 202.9.44.73

Чи өөрөө жинхэнэ ШИЗОтой гэдгээ эхлээд нэг мэд ЭНЭ МЭДЭЖ ЧАДАХГҮЙЛДЭЭ ХАХАХА

Avatar

Зочин 2019-07-03 66.181.161.95

Тэгж балраад яах вэ дээ, чамайг гаргахгүй байгаа учир нь, нэгдүгээрт чи маш их шунал таяючаалтай,, хоёрдугаарт чамд боловсрол байхгүй, ард түмнийг зөв зөлөх ухаан дутна, туйлшрамтгай, гуравдугаарт чи урваж чаддаг, туйлбартай хүн биш, хувь хүн нь чи өөрөө хүмүүжилгүй, гудамжны яриатай ард түмнийг төлөөлөх үлгэрлэл байхгүй зүгээр л улс төрийн алиа салбадай гэдгээ ойлгочих.

Avatar

зочин 2019-07-03 66.181.179.173

Монгол эх орныг минь сүйрүүлэх санаа сэдэж байна уу чам шиг хулгайч худалч хэрүүлч амьтан их хуралд 75 суудал авна гэж зүүдэлбэл болох л байх..Түүнээс биш насаараа мөрөөдөөд ч бүтэхгүй.Үгээ олж донгос н**ш минь

Avatar

ИРГЭН 2019-07-03 203.91.118.180

Хуцдаг ясан толгойлсон араг яс вэ чи чаддагаараа хүүхэнүүдээ эргүүлээд л явж бай чамд энэ төрд хийж чадах ажил байхгүй зайл

Avatar

Зочин 2019-07-03 103.212.116.55

Манай намд санал өгөөд үз гэнэ үү энэ өмбүү чинь. Тэгээд чиний үгэнд ороод бид чиний туршлагын туулайнууд болох уу. Хол очиж чацга царайл. Туршлагын талбар юм уу Монгол чинь. Ноолуурын туршилтын үйлдвэрийг чи юу болгож улсаа 25 сая долларын барьцаанд тэвьж олон улсын шүүхээр монголыг муухай харагдуулж байсан 90-ээд оны түүх чинь удахгүй сөхөгднө.

Avatar

Зочин 2019-07-03 202.126.88.199

За яахийн бэ. Тэгэж ч улсаа самруулж болохгүй байх аа

Avatar

zochin 2019-07-03 122.201.23.84

Гүнбалайгийн намд ямар ч байсан авгай нь, хадам аав ээж нь байдаг юм байна лээ. Харин Жаргалсайханы намд хүн байдаг юм уу

Avatar

Зочин 2019-07-03 59.153.112.194

mongo huuleltiig zogsoogoochee arai heterlee coohon mongolchuud orond orj duuslaa

Avatar

Гэрэл 2019-07-03 202.131.225.150

Uls ornoo hugjuulie gej l bodoj baigaa bol ih hurliin gishuud ni salbar salbariin erdemtedees burdej baij hiih zuil buteen baiguulaltaa dorbitoi hiideg humuusee songoh heregtei. Yarih bish heregjuulj chaddag ediin zasgiin undur bolobsroltoi zasag darga nar ih l baina daa. Hentii aimgaas harahad buh salbaraa zereg hugjuulj chadaj baina. Hurehgui medehgui salbar gej alga. Ediin zasgiin bolobsroltoi humuusiig daraagiin ih hurald songotsgooe oo.Huulia guiced medehgui mergejliin bus hun b** songo!

Avatar

Зочин 2019-07-03 202.179.31.85

Энэ мэдрэлд 6 хүн ч бхгүй

Avatar

зочин 2019-07-03 66.181.179.173

Чам шиг юмаар толгойлуулсан намын нэр зүүсэн хэдэн хүнд тэр тусмаа даргаас нь өөр гишүүнгүй шахам ганц хүний ,одоо татан буугдах дээрээ хүрээд байгааа нам 75 суудал авна гэж зүүдэлж болох байх.Ийм хэрэлдэж зодолдохоос өөрюм мэдэхгүй амьтанаас ярилцлага авч цаг барах ямар хэрэг байнаа

Avatar

Зочин 2019-07-03 103.212.116.55

Зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг, ганц гишүүнтэй намын дарга гэх энэ Шар хадны өвчтөн маягийн хөгийн гар Ам ажил нь зөрдөг гэдгийг монголчууд ихэнх нь мэднээ. Уул уурхайн Сайд байсан, УИХ-ын гишүүн байсан тэгээд юу хийсэн вэ. баахан лиценз зараа биз дээ. Өнөө 7-р сарын 1 -ний үймээн 5 хүний амийг энэ лалараас нэхэх ёстой шүү. Шалдан ам

Avatar

bat 2019-07-03 202.21.112.2

20 ond ugaasaa gargah bhaa

Avatar

Амьтан 2019-07-03 192.82.64.212

Хуцалгүй үйлдвэртэй санаа зов. Танай үйлдвэр чинь хөгжиж дэвшдэг юмуу цалинтай ажилчин байдаг юмуу. Эмэгтэй шоронгийн хоригдлуудаар ажил хийлгэхээс өөр юу байгаа юм. Дээр татвар төлж мэдэхгүй төлдөгчгүй. Ийм байж би хийнэ гэнээ Чамаар монгол улс дутахгүй. Чам шиг захын хүн ярьж чадна, арчаагүй П минээ

Avatar

иргэн 2019-07-03 202.131.227.82

тийм шүү. дэмжиж байна Жаргалсайханыг.

Avatar

2 tanhimtai bolgoyo 2019-07-03 108.218.234.108

2 tanhimtai bolson ni deer. Ard tumnii tuluulul hyanalt tavij baij ene zavhraliig zogsoono. 36/36 gesen 2 tanhimtai boloyo. Hugjingui ornuud bugd tiim shuu dee.

Avatar

Зочин 2019-07-03 66.181.187.203

Яамдын тоогоо 50/ цөөлсөн хамаагүй дээрээ

Avatar

Amar 2019-07-03 202.179.24.152

Энэ хохимой толгой одоо болио.Гүнбалай энэ 2 сайд байхдаа Чи гурван сая доллар идсэн.Чи ч бас идсэн гээд телевизээр улс орон даяар гарч нүдний булай болцгоосон биз дээ.Одоо улс төрөөс хол яв хохимой минь.

Avatar

zochin 2019-07-03 122.201.23.84

Одоо яг үнэндээ 30-аад хүн л хууль батлаад байгаа. Нийт гишүүдийн ирцээс 50% гэж үзээд хууль батладаг болбол зөв болно

Avatar

ЗОЧИН 2019-07-03 202.21.120.42

ҮНЭХЭЭР МУНДАГ ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ, ИЙМ ХҮНЭЭ ГАРГАХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙХАА

Avatar

zochin 2019-07-03 122.201.23.84

Угаасаа 76 олон байгаа юмаа. Уруудсан тоо байхаар 69 болгож өгссөн тоотой болговол УИХ-ын үйл ажиллагаа арай сайжирах байх. Эдийн засгийн бэрхшээлтэй байгаа энэ үед 7 гишүүний цалин, туслахуудын мөнгө хэмнэгдээд харин ч зүгээр ш дээ

Avatar

Зочин 2019-07-03 202.21.122.166

УИХ-ыг хариуцлага алдвал шууд тараадаг болгож гишүүдийг цөөлөх хэрэгтэй.36 бол бүүр сайн биздээ хэнд ч хэрэггүй бөөн суудал дээр суусан мөнгө идэх дуртай гарууд байгаа биздээ.

Avatar

Урианхай 2019-07-03 103.212.117.129

Их хурлын гишүүдийг 36 болгон цөөлж төсөв хэмнэх их хурлын гишүүний дахин сонгууль хийхгүйгээр сонгуульд хоёрт орсон хүнийг шууд гишүүн болгох баян өлгий аймаг уул нь урианхайчуудын нутаг байсан тэд хаачив одоо цөөхөн урианхайчууд байгаа тэднээс их хуралд нэр дэвшүүлж болдоггүй юм бэ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж