Боловсролын салбарын боловсролгүй удирдлагууд | News.MN

Боловсролын салбарын боловсролгүй удирдлагууд

Боловсролын салбарын боловсролгүй удирдлагууд

Боловсролын салбарын боловсролгүй удирдлагууд

Энэ жилийн төгсөгчдийн ЭЕШ-ын дүнг харахад улсын хэмжээнд математикийн шалгалт дээр таван хүүхэд 100 оноо авсныг “мундаг” гэж дүгнэсэн нь нэгд, хүнд даалгаврууд ирсэн, хоёрт, урьд өмнөх жилүүдэд ийм өндөр үнэлгээ авч байгаагүйтэй холбоотой гэнэ. Гэхдээ тэдгээр мундаг хүүхдүүд  гарч ирэхэд Л.Гантөмөрийн үед хэрэгжүүлсэн “Цөм" хөтөлбөрийн гавъяа их байсныг  багш нар онцолж буй.

Гэтэл   БСШУС-ын сайдаар томилогдсоныхоо дараахан Ё.Баатарбилэг “Цөм" хөтөлбөрийн явцын үнэлгээ хийсэн. Энэ хөтөлбөр 2013 оноос хэрэгжээд  явахдаа бага ангиас хэрэгжсэн. "Цөм" хөтөлбөрт  хамрагдсан эхний хүүхдүүд одоо төгсөх  болсон. Боловсролын  хүрээлэн цөм хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангалтгүй байна гэж дүгнэсэн. Тиймээс сурагчдын ачааллыг бууруулна, хөтөлбөрийг зогсооно” гэж попорч байсан нь хэдхэн сарын өмнөх үйл явдал. Одоо ичих ч үгүй Л.Гантөмөрийн хийсэн ажлыг элгэн дээрээ наачихсан тууж яваа биз.

 Монголын боловсролын салбарыг өнөөдөр археологич, телевизийн хөтлөгч, дуу хөгжмийн багш гурав тодорхойлж байна. “Хувьсгал хийхэд хууль хамаагүй” гэж ордны “галзуу” хэлсэн шиг боловсролгүй сайд дарга нарт бодлого чухал биш нь тодорхой. Бодлого бол БСШУСЯ-ын удирдлагуудын ярьдаг ном дэвтрийн хэрүүл биш. Монголын боловсролын системийг яаж сайжруулах тухай яриа байх ёстой. 

Тиймээс тэднийг жил гаруйн хугацаандаа боловсролын салбарт гавъяа байгуулахгүй ч гай тарилгүй шиг байвал их юм гэж салбарынхан нь залбирч суугаа гэх. Учир нь,  Ё.Баатарбилэгийн зохион байгуулсан багш нарын Их хурлын үеэр нэг багш амиа алдсан  харамсалтай хэрэг гарсан  бөгөөд салбарын сайд, удирдлагууд таг гүлдийгээд өнгөрсөн. Сайдаар томилогдсоныхоо дараахан  гаргасан попиулист шийдвэрүүд нь эргээд боловсролын салбарт асуудал тарьж мэдэхээр байгаа билээ.  Жишээлбэл, хүүхэд хаана амьдарч байгаагаар нь ялгаварлаад, хамрах хүрээ гэж хатуу хязгаар тавьснаар хотын захын хүүхдүүд хотын төвийн, хэлний болон гүнзгийрүүлсэн сургуулиудад сурахыг шууд хориглосон, тэдний сурах эрхэд халдсан шийдвэр болсон гэх шүүмжлэл ч дагалдаж буй.

 Дэд сайд Г.Ганбаярын хувьд боловсролын салбарын тодорхойлох нь бүү хэл өөрөө ч боловсрол нимгэн хүн. Телевизийн хөтлөгч Монголын мянган, мянган хүүхдийн ирээдүйг тодорхойлоод сууж байгаа нь МАН боловсон хүчний дутагдалд орсны шинж.

Албан бичиг аятайхан, алдаа мадаггүй бичиж чадахгүй дэд сайдтай боловсролын салбарт том бодлого, цөм хөтөлбөрийн тухай ярих бүр ч  утгагүй биз.  Байхгүй Майдар хотод их дээд сургуулиудыг шилжүүлнэ гэх мэтийн бодлого ярьдаг хүмүүс шүү дээ.

Боловсролын салбарын боловсролгүй удирдлагуудын нэг бол Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан. Түүний хувьд төрийн албанд тохирох хүн бишийг намынхан ч , хамт ажиллаж байсан хүмүүс нь ч хүлээн зөвшөөрдөг. Ёс зүй болон боловсролынхоо хувьд ч БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хийх чадамжтай хүн биш, салбарын яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй “салбадай” болоод байгааг газар хэлтсийн дарга нар нь гомдоллож ЗГХЭГ-т гомдол гаргаж байсан. Дүү нь шүдэнз зурах төдийд албан тушаалын “бялуу”-тай үлдсэн түүнийг төрийн албанд тохирохгүй  тохирохгүй, тиймээс халж явуулахыг Ж.Цогзолмаа сайд ажлаа өгөхдөө Ё.Баатарбилэгт сануулсан ч удаатай.

Зуны сар зургаа биш болохоор намар дахиад л цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудал дэгдэх нь гарцаагүй. Нэг биш гурван сургуулийн хүүхдүүд сүрьеэгээр өвчилчихөөд байхад боловсролын удирдлагууд юу ч болоогүй юм шиг царайлсаар байх уу. Шоронгийн өвчин сургуулийн өвчин болж хувирсанд боловсролын боловсролгүй сайдууд ч хариуцлага хүлээх ёстой юм биш үү?

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэнийг л хэлнэ 2019-07-03 202.126.89.251

Хүсвэл та ч болж болно. Бас л өндөр босго, шалгуур, оюун ухаанаа уралдуулан байж зохих шалгуураа даваад ирдэг юм. Төрийн нарийн бичгийн дарга төрийн албанд тохирох хүн биш л гэх юм. Энэ хүн чинь давдаг шалгуурыг нь даваад, өгөх шалгалтаа өгч төрийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч шүү дээ. Энэ хүмүүсийн гутлыг өмсөөд туулсан замаар нь яваагүй цагт элдвээр битгий гоочилж бай. Магадгүй танд сайд дарга болох цаг ирэхэд бусад яг л ингэж хандана. Ийм болохоор л Монгол улс хөгжихгүй байгаа

Avatar

Үнэнийг л хэлнэ 2019-07-03 202.126.89.251

Шинээр томилогдсон сайд дарга нарыг өмссөн хувцас төгссөн сургууль эд хөрөнгөөр нь доромжлох салбарын гол цөм болсон багш та бүхний хэлж ярих зүйл мөн үү? Үнэхээр та боловсролтой хүн бол хэзээ ч хүний эрхэнд халдаж, хувь хүний амьдрал руу хэт өнгийж өмссөн зүүснээр нь доромжлохгүй ээ. Ядаж хуулиа уншчих. Та монголын ирээдүй болсон боловсон хүчнийг бэлдэх багш хүн шүү дээ. Та бүхэн эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй, дээрээ татаастай болоод ирлээ гээд л ам уралдан бичих юм. Үгүй шүү дээ.

Avatar

Үнэнийг сонс 2019-07-03 202.126.89.251

Удирдагаас биш, нэг тийшээ хэтэрхий туйлширсан багшийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй багш та бүхнээс болж боловсролын салбар чинь дээшээ явахгүй байна. Боловсролын салбараа өөд нь татах гэж ажиллаж байгаа яамны удирдлага, мэргэжилтнүүдийг л үргэлж буруутай гэх…

Avatar

Цахим орчинд соёлтой оролцъё 2019-07-03 202.126.89.251

Та бүхэн багш нарын цалин нэм, байранд оруул гэх мэтээр өөрсдийн эрх ашгийн төлөө яамны үүдэнд жагсахдаа хамгийн түрүүн гүйж ирээд яамны удирдлагаа муулсан яриа хүртэл өгөөд л явдаг. Гэтэл боловсролын төлөө, ирээдүйн төлөө, түмний хүүхдийн төлөө ингэж олноороо жагсаж байхыг чинь хараагүй юм байна. Яамны удирдлага л бүх юманд буруутай юм шиг тэд л өөрчлөгдчихвөл болох гээд байгаа юм шиг өрөөсгөл ойлголттой. Гэтэл гол өөрчлөгдөх ёстой нь ардын багш та шүү дээ. Багш нар та бүхэн өөрсдийгөө өөрчил

Avatar

Цаим орчинд соёлтой оролцъё 2019-07-03 202.126.89.251

Өдрийн мэнд хүргэе эрхэм хүндэт мэргэжил нэгт багш нараа. Та бүхэн боловсролын салбарын удирдлагуудаа үргэлж өөлж, мууг нь гайхаж ирсэн. Тэр хүмүүс чинь чадлаараа л улс орныхоо боловсролын төлөө толгой өөд татах завгүй ажиллаж байдаг юм. Харин ч та бүхэн дэмжиж, хамтран ажиллах байтал бусдыг сөрөг зүйлд турхирч, хийж байгаа, хийх гэж зүтгэж яваа нэгнээ доош нь татах юм. Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харав гэгчээр багш нар та бүхэнд дутагдалтай тал маш их б

Avatar

Архангай 2019-07-03 203.217.138.1

Архелогич сайд Архангайн Ширээтийн гэгээний нуусан бурхан тахилыг ухаж хятадуудад зарсан, тэр хэргээрээ шоронд орсон боловч Бадамжунай ах нь гаргаж АНУ явуулаад намжихаар нь авчирч гишүүн сайд болгосон, энэ малд юуных нь боловсрол байх билээ ердийн л хулгайч

Avatar

Тангад 2019-07-03 64.119.25.21

Баярсайхан чинь улаан есүсчин.

Avatar

Багш 2019-07-03 59.153.112.218

ЭЕШ-ын дүн цөм хөтөлбөрөөс шууд хамаарна гэж улс хийгээд хэрэггүй! 1000 оноотойд хамаарсым бол бас тэр олон тааруу дүнд ч хамаарсаг байж таарна. Үнэндээ эдийн засагч гэх Л.ГАНТӨМӨР монголын боловсролоор тоглочихсон юм шүү!

Avatar

Залуу үе 2019-07-03 66.181.191.240

Энэ Мөнхтуяа гэж бага ангийн багш хүүхэн өөрийгөө их мундаг гээд бодцоон сайдын ажлыг дэмжихын оронд дандаа доош хийх өөрийгөө товойлгох пиар явуулж баых юмаа өөрийг нь нийт багш нарынх нь масс дэмждэггүй цөөхөн хэдэн захирал эрхлэгч болох сонирхолтой боловсрол муутай авгай нар л хүрээлдэг инээдтэй хүүхэн одоо больж үз цалин нэмсэн ч гэх шиг хэний цалинг оцойж овойтол нь нэмсийн тэртэй тэргүй нэмэх л байсан шүү чи солиотой хэрүүлч хвгай минь одоо больж үз бас инээдтэй их хурлын гишүүнийг мөрөөдч

Avatar

Жаргал 2019-07-03 202.126.89.224

Дуу хөгжмийн багшийг боловсор гүй гэж юу ярив сэтгүүлчээ

Avatar

zochin 2019-07-03 202.9.45.166

Saidaa muzeinude anhaaralda avarai.Bolovson huchnig n sain hararai .muzeige huviin kompania ym shig boddog darga bga shv.ene udaa nerig n bichsengui .

Avatar

Зочин 2019-07-03 202.21.113.238

Энэ мэдээг харин Б.Бат гэдэг сэтгүүлч их гоё дажгүй бичсэн байна.

Avatar

Зочин 2019-07-03 202.126.88.187

Хуучин сайдыг бодвол харин ч юм хийж байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гээд 4 том салбарыг 1 дор биш салгамаар юм. ТНБД харин ч сүрхий хүүхэн шүү.

Avatar

үү 2019-07-03 112.72.12.9

Ха ха элэг хөшөөх нь юу нь сүрхий юм хаха юу нь уу

Avatar

Болор 2019-07-03 202.55.188.42

Улс орныг мөхөөе гэвэл боловсролын системыг устга гэдэг үг байдагийн байна лээ. Энэ харийн бодлогыг дэмжин ажиллаж байгаа хүмүүс дээ эдгээр улс…

Avatar

боловсролын салбар 2019-07-03 89.144.12.17

Ж.Батсуурь Г.Чулуунбаатар Ц.Цогзолмаа гээд муу "сайдуудыг" жил хүргэлгүй /9 сар / сольсон нь оносон шүү!

Avatar

ЗОЧИН 2019-07-03 64.119.20.84

ЕР НЬ АЛЬ Ч САЛБАРТ НӨГӨӨ АЛДАРТ ЭНХ60ТЭМБУМ ЧИНЬ Л ЯВААД БАЙГАА БИЗ ДЭЭ. ТЭРНЭЭС БОЛОВСРОЛ, МЭДЛЭГ, ТУРШЛАГА ХААНА Ч ХЭРЭГГҮЙ АВИЛГА ӨГДӨГ АВДАГ, АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН МӨНГӨ ОЛЖ ЧАДДАГУУД НЬ ТОМИЛОГДООД БАЙГАА НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ ХАРАГДДАГ ШҮҮ ДЭЭ. ГАНБАЯР ЭНЭ АЛБА ДЭЭР ОЧООД ЯГ ЮУ ХИЙСНЭЭ ТАЙЛАГНАВАЛ ТААРНА

Avatar

багш 2019-07-03 202.9.43.169

баяжиж тонож аваад зайлсан будлианы эзэн цогзолмаагийн дэргэд баярсайхан шударга сайхан хүүхэн дээ

Avatar

tooroi 2019-07-03 64.119.27.228

bolovsrolin yamand naidsand orvol jaahan ch gesen setgeltei bagshid naid. ydaj baihad garch baigaa tushaal shiidveruud ni gargasan ezdinhee teneg dunhuu alsin bodolgyi yuch unshij sudaldaggyig haruulah um. ene 3 malaas salahin tuld olon bagsh nar negdeh heregtei. tsum hutulbur delhin jishig ru hazaisan, hereggyi zuil sudlahaas zailshiisen yatihan hutulbur. daan ch zaaj uzeegyi hicheelee bagsh nar ni beldej zaahaas zalhuurdag

Avatar

Batbayar 2019-07-03 103.9.90.53

Baatarbileg said ikh nomtoi hun shig sanagddag. Olon nom buteel enkhetgen gargaj baisan yum bilee.

Avatar

Дарь 2019-07-03 66.181.161.24

Боловсролоороо тоглосонд хэн ч хариуцлага хүлээхгүй. Монгол улс л хохирно. Баячууд хүүхдүүдээ жирийн сургуульд явуулахгүй. Уул нь цөм хөтөлбөр гэдэг бас ч гэж боломжийн юм ёайсан юм. Өнөөгийн боловсролын яаманд өлөөд авчихмаар хүн бараг алга. Яах вэ. эсвэл манай боловсролын тогтолцоог хилийн чанадаас ингээд байна уу ч гэж бодох боллоо.

Avatar

Иргэн 2019-07-03 203.91.115.40

Цөм хөтөлбөр хичээлүүд хоорондоо уялдаатай сайн хөтөлбөр. Хүүхдүүдийг чадваржуулах л хэрэгтэй. Баатарбилэг сайд наанаа том том юм ярьдаг ч ,үнэндээ тэр гаргаж байгаа тушаал энэ тэрээ мөнгө,төсөв хэмнэх гээд л байх шиг бгаа юм даа. Энэ хүнд манай улсын боловсрол ирээдүй падгүй, юм хийсэн болж харагдах гээд байгаам биш үү. Багш нарынхаа цалинг нэмэхэд бүгдээрээ юундаа эсэргүүцээд байгааг гайхах юм. Угаасаа өртэй ядуу багш нартай гэдгийг бүгд л мэддэг ш дээ.

Avatar

Зочин 2019-07-03 202.9.42.227

Энэ хүүхэн боловсрол сайн мэдэхгүй орондоо бол сайн гэдгийг мэднэ

Avatar

H 2019-07-03 103.57.92.78

Bolovsroliin salbart jinhene mergejliin humuus ajilladag bol !!! Nam.mungu huusun humuusees zalhaj b.na.

Avatar

Зочин 2019-07-03 202.126.88.212

Baatarbileg ni said ni arai dungyyr ni yom

Avatar

Зочин 2019-07-03 202.131.233.174

Захиалгаар ийм юм бичих хэрэг юу байнаа. Монголчуудын нэг муухай зан байна. Өөрөө чадаагүй, өөрөө хусагдсан, өөрөө л биш бол бусдыг заавал өөр гаргаж муулдаг. Ийм учраас л улс хөгждөггүй хүн хөгжихгүй байгаа юм даа.

Avatar

zochin 2019-07-03 202.179.24.201

Сайд аа! ЕБС яах вэ! Цэцэрлэгийн багш нар чинь дэндүү сэтгэлгүй, мэдлэггүй, боловсролгүй, туршлагагүй, хүүхэд зоддог, эргүү мал, элий балайгаар нь дууддаг хүмүүс байна. Өөрсдөө биеэ ч авч явж чаддаггүй, бага байхдаа хүнд амьдралыг туулсан тийм хүмүүс ихэвчлэн цэцэрлэгийн багш болдог юм байна. Монголын ирээдүйг энэ хүмүүс яаж төлөвшүүлж байгаа нь ойлгомжтой биз дээ. Цалингаа үргэлж голно, нэг байгууллагад олноороо ажилладаг болохоороо ажил хаяна гэж эрхлэгчээ айлгаад сурчихсан ийм багштай болж.

Avatar

зочин 2019-07-03 119.40.98.162

Дэд сайд Г.Ганбаярын хувьд боловсролын салбарын тодорхойлох нь бүү хэл өөрөө ч боловсрол нимгэн хүн. Телевизийн хөтлөгч Монголын мянган, мянган хүүхдийн ирээдүйг тодорхойлоод сууж байгаа нь МАН боловсон хүчний дутагдалд орсны шинж.

Албан бичиг аятайхан, алдаа мадаггүй бичиж чадахгүй дэд сайдтай боловсролын салбарт том бодлого, цөм хөтөлбөрийн тухай ярих бүр ч утгагүй биз. Байхгүй Майдар хотод их дээд сургуулиудыг шилжүүлнэ гэх мэтийн бодлого ярьдаг хүмүүс

Avatar

Зочин 2019-07-03 150.129.141.126

ЭНЭ ХОЁР САЙД МЭДЛЭГ ЧАДВАРААРАА ЭНЭ АЛБЫГ ХАШИЖ БАЙГАА БИШ НЬ ОЙЛГОМЖТОЙ .

Avatar

Зочин 2019-07-03 202.21.100.210

МАН асуудал байгаа юм биш МАН-г сонгосон сонгогч ард түмэнд асуудал байгаа юм. 2020 оны сонгуульд УИХ-д 1 суудал өг үүний дараа МАН удирдлага улс төрчид ойлгож магадгүй

Avatar

Цүнх баригчид 2019-07-03 64.119.21.223

Төрийн алба цүнх баригчдаар дүүрэхийн цагт монголд төрийн дуулал өөр хэлээр эгшиглэх болно

Avatar

Зочин 2019-07-03 192.82.64.93

Ё.Баатарбилэгийн боловсрол, мэдлэг гэж хаашаа харсан юм байх вэ дээ. Байдаг л нэг сум, багийн дарга. Археологич гэнэ үү. Бакалавр шүү дээ

Avatar

Zochin 2019-07-03 202.126.88.194

Bayarsaixan zaluugiin biee abch ybax tal deer ner muutai bsan eruugiin elementyydtei ner xolbogddog l xyyxen bsan gej xymyys yridag, iim tulubshuugyi suuri xymyyjilgyi xyniig turiin undur alban tushaald shuud tabidag ni MAN- iiin buruu sh de

Avatar

яамныхан 2019-07-03 103.14.38.136

Угаасаа ойлгомжтой ш дээ ийм юмнуудаар удирдуулж байгаа салбар, мэргэжилтнүүд нь гэж нэг хялав цэхэв татсан хэдэн өөрсдийгөө нэг их юманд бодсон айлын авгай нар л байдаг.

Avatar

zochin 2019-07-03 119.40.98.162

ene huuhen chin yamniihantaigaa nairamdal zusland zugaalahdaa dotuur huvtssaa tailaad shidsen huuhen gee biz dee

Avatar

Хариу 2019-07-03 202.126.88.187

Оргүй худал зохион байгуулалттай яриа

Avatar

Зочин 2019-07-03 66.181.169.66

МАН боловсон хүчний дутагдалд орсны шинж. гэдэг үнэн үг байна. Үүнд ганц МАН ч биш бүх намууд хамаарна

Avatar

Зочин 2019-07-03 103.99.103.99

Энэ нэг хүүхэн албан хувцаслалтанд цамцны энгэрийн товч хэд нь задгай байдаг стандарт мэддэггүй юм уу эсвэл эрос хатагтай хийх гээд байдаг юм уу. Эрүүл мэндийн яаманд Цолмон гээд бас нэг эрос хүүхэн байсан биз дэ

Avatar

Зочин 2019-07-03 202.179.24.188

news.mn дээ баярлалаа.Боловсролтой сэтгүүлчтэй,редактортой,уншигчид нь дандаа сэхээтнүүд,улстөржихгүй дандаа бодит сайхан мэдээллээр биднийг хангадаг./одоо пост арилгахнуу гүйюу харая/

Avatar

GUZEET 2019-07-03 202.21.118.242

БОЛОВСРОЛ БОЛ ТОГЛООМ БИШ…………..

Avatar

Энэ естой дүп 2019-07-03 202.126.89.24

Баяр ЕС тай явалддаг байж билээ кк цааш нь ярих уу яах уу гараа хийгээд ….

Avatar

uns 2019-07-03 202.179.24.200

TV GEED OOD N TATJEE. FM HOTLOGCH UHAANTAI BSN

Avatar

Эро ТНБД хахаха кекс 2019-07-03 202.126.89.24

Энэ гутлыг гэнэт кексдэг хүүхнүүд өмсдөг. Шууд босоогоороо араасаа кексдүүлнэ

Avatar

b*** Murat 2019-07-03 174.242.130.219

Benz bandaash

Avatar

дан 2019-07-03 202.179.24.223

сайхан л хос харагдаж байна шүү дээ

Avatar

Бат 2019-07-03 203.217.138.1

Баатарбилэг архелогич мэргэжлээ ашиглан Жунай, Намбар хоёртой нийлж Архангайн Чулуутын ширээтийн гэгээний нуусан бурхан тахилыг ухаж хятадуудад зарсан. Тэр хэргээрээ шоронд орсон боловч Бадамжунай нь салгаад АНУ явуулж билээ. Энэ мал сайд хийх гэж юу байх вэ, зүгээр л нэр хүлээж яваа амьтан

Avatar

zochin 2019-07-03 103.229.123.224

ene jil matematikar erduu 5 huuhed 800 avsan geluu ta nar udirdaj bga yum chini argagui l de

Avatar

Зочин 2019-07-03 66.181.177.125

Яагаад боловсролын салбарыг Архелогч, ТВ хөтлөгч, дуу хөгжмийн багш гурав удирдаж байгааг хэлээд өгөх хүн байна уу? Эд нараас ямар бодлого гарна гэж энд томилсон бэ? Ямар боловсролгүй этгээд нь боловсролыг салбарыг дампууруулах бодлого барьж байна вэ?

Avatar

Зочин 2019-07-03 202.179.24.188

Улсыг сэтгүүлч Эби,тв хөтлөгч Сайхнаа нар удирдаж байхад өөрөө юу бодож байв.Одоо тамирчин удирдаж байгаа өиз дээ

Avatar

Unen 2019-07-03 150.129.141.99

Bayrsaihnii umsuj bga Uvdguur tatsan urt turiitei gutliig chin chuluutei zadgai huvtsasladag bas Nileedgui asuudaltai huuhnud umsdug sh de. Bas zavhani surguulyud deer ochihdo turiin undur alban tushaaltan hunii nambagyi hip hopchin gjdamjni ohin shig huvtsaslasan Bsn. Huvtsaslalt bol mash Tom asuudal. Ganbayr bol laa laa laa. Baba baba. Bas ih zan suuchihjee. Avgai n ichihgui yaamaar ih irdeg gsn

Avatar

zochin 2019-07-03 119.40.98.162

Дэд сайд Г.Ганбаярын хувьд боловсролын салбарын тодорхойлох нь бүү хэл өөрөө ч боловсрол нимгэн хүн. Телевизийн хөтлөгч Монголын мянган, мянган хүүхдийн ирээдүйг тодорхойлоод сууж байгаа нь МАН боловсон хүчний дутагдалд орсны шинж.

Албан бичиг аятайхан, алдаа мадаггүй бичиж чадахгүй дэд сайдтай боловсролын салбарт том бодлого, цөм хөтөлбөрийн тухай ярих бүр ч утгагүй биз. Байхгүй Майдар хотод их дээд сургуулиудыг шилжүүлнэ гэж бүтэхгүй мөрөөдөл хэлж суухаар байр сав, байшин барилга, хичээли

Avatar

Зочин 2019-07-03 119.40.98.162

Дэд сайд Г.Ганбаярын хувьд боловсролын салбарын тодорхойлох нь бүү хэл өөрөө ч боловсрол нимгэн хүн. Телевизийн хөтлөгч Монголын мянган, мянган хүүхдийн ирээдүйг тодорхойлоод сууж байгаа нь МАН боловсон хүчний дутагдалд орсны шинж.

Албан бичиг аятайхан, алдаа мадаггүй бичиж чадахгүй дэд сайдтай боловсролын салбарт том бодлого, цөм хөтөлбөрийн тухай ярих бүр ч утгагүй биз. Байхгүй Майдар хотод их дээд сургуулиудыг шилжүүлнэ гэж бүтэхгүй мөрөөдөл хэлж суухаар байр сав, байшин барилга, хичээли

Avatar

Батаа 2019-07-03 202.126.89.232

Улс төрийн шахаагаар тавигдсан хоосон толгойтой боловсролын талаар юу ч мэдэхгүй нөхдөөр сургууль цэцэрлэгийн удирдлага дүүрлээ.ялангуяа нийслэлд хавтгай бна даа.

Avatar

Зочин 2019-07-03 202.126.89.232

Одоо нэгж дээрээ байдал хүнд байгаа шүү.Улс төрийн шахаагаар тавигдсан захирал менежерээр дүүрсэн.Нийслэлийн сургууль цэцэрлэг ийм л байдалтай бна.Хэдэн багшаа ч удирдлагаар хангаад байж чадахгүй учраа олохгүй тэгээд болоогүй хор найруулахдаа гаргууд хоосон толгойтой нөхдөөр удирдуулах хэцүү л бна даа.

Avatar

Зочин 2019-07-03 66.181.190.36

Г.ГАНБАЯР ГАДААД УЛСЫН НЭР ТАМИРЧДЫН НЭР Ч ХАРААД УНШИЖ ЧАДДАГГУЙ БОЛОВСРОЛ НОЙЛ ХУНЭЭР БОЛОВСРОЛЫН ДЭД САЙД. МАН ХУРЭЛСУХ Ч ООРОО БОЛОВСРОЛ НИМГЭН. ЦЭРГИЙН ХУН ЕРОНХИЙ САЙД МАН БИШЭЭ

Avatar

Зочин 2019-07-03 202.21.122.166

Ганбаяр гэж хэн бэ ирээдүйн боловсролыг ийм хүмүүсээс цэвэрлэх болоогүй юм уу

Avatar

үнэнбат 2019-07-03 103.212.118.150

Дээрх зураг бичлэгээсээ хол илүү өгүүлэмжтэй байна

Avatar

Арай л бишээ 2019-07-03 64.119.24.53

Өвдөгөөр татсан түрүүтэй гутал бол Төрийн албан хаагчийн өмсөх зүйл биш. Тэр дундаа Боловсролын яамны ТНБД өмссөн нь тун зохимжгүй харагдаж байна. Боловсрол, Эрүүл мэнд, ХААЯ, Гадаад яаманд сайд, дэд сайд, ТНБД-ыг зөв сонгохгүй бол эдгээр яамдын ажил унаж, дампуурч байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж