Болив улсад үл мэдэх үхлийн аюултай вирус гарч, үүнтэй яаралтай тэмцэж эхэлсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Габриэла Монтаньо мэдэгдлээ. Түүнчлэн энэ вирусийг судалж, устгахад олон улсын тусламж хэрэгтэй байгааг дурдсан байна.
Одоогоор энэ вирусээр нэг хүн нас барж, хоёр хүн халдварлажээ. Дахиад гурван хүн вирус авсан байж магадгүй аж. Үхлийн аюултай энэ вирус нь ямар нэгэн ханиад томуу, эсвэл чичрэг өвчин байх магадлалтай юм байна.
Ц.АРИУНЗАЯА
Эх сурвалж: МК.ру