Трамп АНУ-ыг Оростой адилхан болгохыг хүслээ | News.MN

Трамп АНУ-ыг Оростой адилхан болгохыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Трамп АНУ-ыг Оростой адилхан болгохыг хүслээ

Трамп АНУ-ыг Оростой адилхан болгохыг хүслээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бусад орны энх тайвныг сахиулах үүрэг гүйцэтгэж буйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Дэлхийн бусад орны асуудалтай хутгалдаад байлгүй, өөрийнхөө улсыг амар тайван байхад анхаарлаа хандуулж байгаа жишээнд ОХУ-ыг дурдсан байна.

Түүнчлэн АНУ-ын цэргийн хүчин Афганистанд дэндүү удаж байгааг Трамп цохон тэмдэглэснийг ТАСС “Fox news” буландаа мэдээлжээ.

“Бид дэлхийн энх тайвны зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Та нар Оросыг хар даа, тэд үүнийг хийхгүй, зөвхөн өөрийн улсын амар тайванд анхаарч байна” хэмээн Трамп тэмдэглэн хэлсэн байна.

Мөн тэрбээр “Афганистанд бид хамаг хүчээ зориуллаа, одоо зүгээр орхиод явах цаг болсон. Энэ улсын асуудал юунд байна гэхээр газар нутгаа алан хядагчдын “судалгааны талбар” болгосонд байгаа юм. Тэгэхээр би бол энэ улсаас аль хэдийнэ явсан байгаа, явах ч болно. Гэхдээ маш сайн тагнуулчаа үлдээнэ” гэжээ.

АНУ тус улсаас цэргээ гаргах асуудлаар өнгөрсөн хоёрдугаар сард Талибуудтай зөвшилцсөн талаар АНУ-ын Афганистаныг хариуцсан мэргэжилтэн Залмай Халилзад мөн мэдэгдсэн юм.

Эргэн сануулахад, өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн Афганистан хариуцсан төлөөлөгч Замир Кабулов “Вашингтоны Афганистанд “хаяж” байгаа мөнгө энэ улсыг уг нь диваажин болгож чадах байсан” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Ц.АРИУНЗАЯА
Эх сурвалж: Рамблер.ру

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-02 202.126.88.47

Агуу гурний доройтол ард тумний сэтгэлийн гутралаар илэрдиймдаа.Туунийг ажиглаж чадахгуй байвал тэр хунийг"гутлын удээсний наймаачин"гэдиймдаа.Ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж