Чанаргүй шахмал түлш үйлдвэрлэгчдэд Зөрчлийн хэрэг нээжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Чанаргүй шахмал түлш үйлдвэрлэгчдэд Зөрчлийн хэрэг нээжээ

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжиж буй сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа улсын нэг, хувийн хэвшлийн 11 аж ахуйн нэгж компани бий. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шахмал түлш үйлдвэрлэгч аж ахуй нэгж компаниудад шалгалт хийж, чанарын шаардлага хангаагүй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Тус газрын “Шахмал түлшний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "ЭМ СИ ПИ ТИ" ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр, түлш борлуулах цэгүүдэд хяналт шалгалтыг өнгөрсөн өдрүүдэд хийжээ.

Шалгалтаар үйлдвэрлэсэн шахмал түлшнээс дээж аван, Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжилгээнд хамруулахад үртсэн шахмал түлшний үнслэгийн хэмжээ стандартын үзүүлэлтээс 59.6% их, бат бөхийн хэмжээ 0.5% бага үзүүлэлттэй гарчээ. Мөн лабораторийн шинжилгээний дүнгээр шахмал түлшний савлалт хаяг байхгүй, мөн нүүрсэн шахмал түлшний савлалт хаяггүй нь “Сайжруулсан хатуу түлш Техникийн шаардлага MNS5679:2019” стандартын шаардлага хангахгүй байна” гэж үзсэн тул Зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж