Увс аймгийн дөрвөн суманд мөндөр оржээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Увс аймгийн дөрвөн суманд мөндөр оржээ

Увс аймгийн дөрвөн суманд мөндөр оржээ

Увс аймгийн дөрвөн суманд мөндөр оржээ. Тодруулбал, долдугаар сарын 1-нд Увс аймгийн Сагил, Малчин, Давст, Зүүнговь сумын нутгаар мөндөр орсон байна. Ойролцоогоор 12-17 мм хүртэлх хэмжээтэй мөндөр орсон гэдэг мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас өглөө.

Маргааш өдөр /2019.07.03/ Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурчид анхааруулж байна.

Зургадугаар сарын сүүлчээр ихэнх нутгийг хамарсан дуу цахилгаантай бороо орж, нийт нутгаар 114 мм хүртэл тунадас орсон байна. Үүнээс хамгийн их нь 24-нд Архангайн Эрдэнэмандалд 41 мм, 27-нд Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтийн Биндэрт 28 мм, 28-нд Дорнодын Баян-Уулд 78 мм, Халх голд 70 мм, Хэнтийн Дадалд 53 мм, Дархан хот орчмоор 34.3 мм, Сэлэнгийн Орхонд 33 мм, Орхонтуулд 28 мм, 30-нд Хөвсгөлийн Баянзүрхэд 28 мм, Өвөрхангайн Хархоринд 26 мм түр зуурын аадар бороо оржээ.

Агаарын температурын хувьд Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын талаар 30-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, бусад нутгаар 25-30 градус хүрч халсан байна. Ихэнх нутгаар салхи 7-12 м/с, дуу цахилгаантай түр зуурын борооны өмнө 18-22 м/с хүрч ширүүссэн гэдгийг цаг уурч хэлэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж