Олон улсын эрдэмтэд Монгол өндгийг иоджуулсан туршлагатай танилцав | News.MN

Олон улсын эрдэмтэд Монгол өндгийг иоджуулсан туршлагатай танилцав

Олон улсын эрдэмтэд Монгол өндгийг иоджуулсан туршлагатай танилцав

Өнгөрөгч 6 сарын 20-21 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Иод дутагдлыг арилгах сэдэвт олон улсын бага хуралд оролцогчид “Баян өндөг”-ний үйлдвэрт зочилж өндгийг иоджуулж байгаа туршлагатай газар дээр нь танилцлаа. Баян өндөгний үйлдвэрт 2017-2018 онуудад өндгийг иоджуулах туршил хийсэн бөгөөд өнгөрөгч 11-р сараас худалдаанд гаргасан юм. Тус бага хуралд ОХУ-ын эрдэмтэд, БНХАУ-ын Байгаль орчны яамны Иод дутагдал хариуцсан мэргэжилтнүүд, Монгол Улсын эрдэмтэн судлаачид, Баяжуулсан хүнс үйлдвэрлэхээр сонирхож буй хүнс үйлдвэрлэгчид оролцсон юм. Монгол Улсын хувьд иод дутагдалтай тэмцэх цогц хөтөлбөрийг 1990-ээд оны эхэн үеэс хэрэгжүүлж тодорхой амжилтад хүрсэн байдаг. Одоогоор манай улс дах иод дутагдлын эмгэгийн хувь хэмжээ буурсан боловч газар нутгийн онцлогоос шалтгаалан иод дутагдлын байнгын эрсдэлтэй бүс нутагт оршдог.

Бага хурлын онцлох эшлэлүүд:

  • Иодын дутагдал бол маш том асуудал тийм ч учраас дэлхийн 134 орон иод дутагдлын эсрэг хөтөлбөртэй байдаг. Иод бол зөвхөн хүний асуудал биш юм. Амьтан ургамалд ч мөн хэрэгцээтэй.
  • Монгол, ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэр нь иодоор дутмаг бүс нутаг юм. Иймээс байнгын иоджуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай.
  • Иодоор баяжуулж байгаа хамгийн түгээмэл хүнс бол давс. Гэхдээ эрүүл хоололтыг эрхэмлэж давсны хэрэглээнээс татгалзах хандлага газар авснаар иргэд давсны хэрэглээгээ хянаж багасгаж эхэлсэн. Тиймээс энгийн хүнсний бүтээгдэхүүнийг иодоор баяжуулах хэрэгтэй.
  • Нас биед хүрсэн хүнд өдөр бүр 150мкг иод хэрэгтэй.
  • Иодгүй бол биед Д витамин үүсэхгүй, бодисын солилцоо удааширна. Даавраас шалтгаалсан эмгэг үүснэ.
  • ОХУ-ын хувьд шинэ төрлийн хос валенттай иодыг ашиглаж эхлээд байна. Тус иодыг Азиас анхлан Монгол Улсад өндөг, бяслаг, гоймонг иоджуулахад амжилттай ашиглаж байгаа.
  • Иоджуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөвхөн бизнесийн ашиг тус гэхээсээ илүүтэйгээр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах том ажил.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-03 66.181.179.218

Ha ha

Avatar

иргэн 2019-07-03 66.181.168.8

saikhan medee baina. Mongoliin turshalaga gej yarigdahiig sonsoh goyo bn

Avatar

Хэрэг хуучирдаггүй 2019-07-03 172.58.59.218

х*******н тагнуулын албанд ажилладаг х*******н кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа х*******н тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн х***а зардаг мөн х*******н тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 х*******н тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж б

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж