Бөхчүүдийн акц ба амбиц | News.MN

Бөхчүүдийн акц ба амбиц

НААДАМ -2019

Бөхчүүдийн акц ба амбиц

Бөхчүүдийн акц ба амбиц

Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн гаргасан нэгэн шийдвэр бөхчүүдийг талцуулж эхэллээ. 43 бөх допингийн шинжилгээнд хамрагдахад таван бөхөөс хориотой бодис илэрч барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан юм. Гэтэл барилдах эрхээ хасуулан бөхчүүдийг хугацаанаас өмнө барилдуулах шийдвэр гарсан нь бусад бөхчүүдийг бухимдуулж, эсэргүүцлээ илэрхийлэхэд хүргэсэн. Б Энэ талаар Бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав нарын тэргүүтэй удирдлагууд ажлаа өгөхөд ч бэлэн байгаагаа илэрхийлсэн. Ч.Санжаадамба аварга ч наадмын бэлтгэлээс илүүтэй “допингтой” хатуу тэмцэхээ илэрхийлээд байгаа. Ийнхүү баяр наадмын өмнө ийнхүү бөхчүүд акцилж, амбицалж байгааг олон хүн дэмжиж буй. Эндээс  энэ жилийн наадмаар бөхийн барилдаан болох уу гэсэн асуулт тавигдаж буй бөгөөд  зүлэг ногоон дэвжээн дээр бөхчүүд суулт хийхэд ч хүрч магадгүй байдал үүсээд байгаа билээ. Энэ мэтчилэн монгол бөхийн гал тогоонд тоймгүй олон асуултууд үүссээр. Бөхийн холбоо нь хоёр хуваагдсан. Аль нь баяр наадмын зохион байгуулах нь бас л ойлгомжгүй.

Дэнж хотойтол нааддаг байсан монголчуудын уламжлалт наадам сүүлийн жилүүдэд “найраатай”, “допингтой” хэмээн цоллогдоход хүрлээ. Бөхийн холбооны асуудал эртнээс улбаатай ч бөхчүүд эмх цэгцэндээ оролгүй өдийг хүрчээ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргуудын эрэмбийн асуудал наадмын барилдааныг 10 гаруй минут саатуулсан тохиолдол бий. Тиймээс энэ байдал дахин давтагдах вий, энэ жилийн наадмаар допингтой бөхийг барилдуулах вий гэсэн эмээх хардлага бөхчүүдэд  байгаа юм. 

Бөхчүүд тус тусын галдаа бэлтгэлээ базааж, наадмын өмнөх сорилго барилдаанд өөрийгөө сойж байна. Үүний дараагаар тэд аймаг, аймгийн наадмыг зорьж Улсын наадмын сунгаагаа хийх юм. Харин энэ хооронд Бөхийн холбооны тэргүүлэгч нар дахин хуралдаж, гаргасан шийдвэрээ эргэх харах хугацаа бий. Шийтгэл авсан таван бөхийг наадамд барилдуулахгүй гэсэн эсэргүүцлийг бөхчүүд гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Хориотой эм бэлдмэл хэрэглэж болохгүй гэж хориглосоор байтал “бэртлээ хурдан эдгээх гэж хэрэглэсэн юмаа” гэж бөхчүүд тайлбараа өгсөн нь тэднийг уучилж боломгүй гэлтэй. Дүрмэндээ заасан хугацаагаар бол хоёр жилийг гүйцээсэн өнөөдөр ингэж бусдын аманд орохгүй байлаа. Хэрвээ тэд шийтгэлтэй таван бөхийн нэг нь наадамд зодоглохоор болбол наадмын өдөр нанчилдаан гарахад гэмгүй болжээ.

Бөхийн холбооны тэргүүлэгч нар шийдвэрээ өөрчлөхийг харах хугацаа долоо хоног үлдлээ. Тэд үнэхээр энэхүү шийдвэртээ итгэлтэй үлдвэл наадмын өдөр допингтой бөхтэй барилдахгүй гэх эсэргүүцэл гарахад бэлэн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бай шагнал 2019-07-03 59.153.115.175

Эдэнл бай шагнал нь л сонин биз

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-07-03 202.9.43.15

УЛСЫН ЦОЛТОНУУДЫГ УЯАЧДЫН БАЯРААР БАРИЛДУУЛНА ГЭХДЭЭ ЦОЛ ОЛГОХГҮЙ БӨГӨӨД ИХ ГОЁ ШУДРАГА БАРИЛДААН БОЛНОДОО

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-07-03 202.9.43.15

энэ жилийн наадмаар улсын цолгүй бөхчүүдийг барилдуулж улсын цол олгох хэрэгтэй тэгвэл их гоё наадам болнодоо иргэдээ нэгэдж хэрэгжүүлие наадам бол бидний наадам болххос баөхчүүд томчуудын луйварын орон зай бишшүү

Avatar

Зочин 2019-07-03 202.131.236.138

төрийн наадмыг акцалдаг хэн юм барилдахгүй л байна биз. Бөх барилдах Монголчууд зөндөө

Avatar

Төр түмэн олноо хүндэл 2019-07-03 202.131.225.150

Допингтой бөхчүүд нь ухамсраараа барилдахаа больчоорой. Наадмаар сайхан баярламаар байна шүү ард иргэд чинь.

Avatar

Syhbat 2019-07-03 174.242.130.219

Nadaas busad ni doping hereglej bolohgyi shyy

Avatar

Амьтан 2019-07-03 192.82.64.212

Допинг цаашаа шдээ Мөнгө авч барилдаж байгаа л асуудал ш дээ. Санжаа 1 тэрбумаар аваргалж байсан. Мөнгө л болих хэрэгтэй

Avatar

Иргэн 2019-07-03 202.9.42.75

Энэ допингийн асуудал чинь явж явж Баянаа аварагатай холбоотой байх шүү…Залгаад Сахалаа дийлэхээ больсон нөхөр авах шиг боллоо..Энэ ер нь энэд юу шиншилж явнаа??? Ёстой эсгий хийх газар нохой сахалт 2 хэрэггүй б\на даа….

Avatar

luuhaa 2019-07-03 122.201.31.64

бүгдээрээ допинг хийдэг ш дээ, би гэсэн хийж байгаад үзнэ

Avatar

Бөх 2019-07-03 66.181.185.212

Улсын цол авах гэж допинг хэрэглэсэн бол наадамд барилдуулахгүй гэх асуудал байж болно. Түүнээс бусад үеийн асуудлыг наадмаар ярих, наадмын комис шийднэ гэх асуудал байж болохгүй. Улсын наадмын асуудлыг аль нэг төрийн бус байгууллагын асуудалтай холбох нь маш буруу.

Avatar

ИРГЭН 2019-07-03 66.181.165.246

БОРОО ОРОХООР Л ДҮҮРЭН ШАЛБААГ, ЖИЖИГ НУУРУУД БИЙ БОЛДОГ. ЭНЭ БӨХЧҮҮД ДЭНЖ ХОТОЙЛГООД БАЙДАГ ЮМ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж