Бөхчүүдийн акц ба амбиц

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

Бөхчүүдийн акц ба амбиц

Бөхчүүдийн акц ба амбиц

Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн гаргасан нэгэн шийдвэр бөхчүүдийг талцуулж эхэллээ. 43 бөх допингийн шинжилгээнд хамрагдахад таван бөхөөс хориотой бодис илэрч барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан юм. Гэтэл барилдах эрхээ хасуулан бөхчүүдийг хугацаанаас өмнө барилдуулах шийдвэр гарсан нь бусад бөхчүүдийг бухимдуулж, эсэргүүцлээ илэрхийлэхэд хүргэсэн. Б Энэ талаар Бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав нарын тэргүүтэй удирдлагууд ажлаа өгөхөд ч бэлэн байгаагаа илэрхийлсэн. Ч.Санжаадамба аварга ч наадмын бэлтгэлээс илүүтэй “допингтой” хатуу тэмцэхээ илэрхийлээд байгаа. Ийнхүү баяр наадмын өмнө ийнхүү бөхчүүд акцилж, амбицалж байгааг олон хүн дэмжиж буй. Эндээс  энэ жилийн наадмаар бөхийн барилдаан болох уу гэсэн асуулт тавигдаж буй бөгөөд  зүлэг ногоон дэвжээн дээр бөхчүүд суулт хийхэд ч хүрч магадгүй байдал үүсээд байгаа билээ. Энэ мэтчилэн монгол бөхийн гал тогоонд тоймгүй олон асуултууд үүссээр. Бөхийн холбоо нь хоёр хуваагдсан. Аль нь баяр наадмын зохион байгуулах нь бас л ойлгомжгүй.

Дэнж хотойтол нааддаг байсан монголчуудын уламжлалт наадам сүүлийн жилүүдэд “найраатай”, “допингтой” хэмээн цоллогдоход хүрлээ. Бөхийн холбооны асуудал эртнээс улбаатай ч бөхчүүд эмх цэгцэндээ оролгүй өдийг хүрчээ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргуудын эрэмбийн асуудал наадмын барилдааныг 10 гаруй минут саатуулсан тохиолдол бий. Тиймээс энэ байдал дахин давтагдах вий, энэ жилийн наадмаар допингтой бөхийг барилдуулах вий гэсэн эмээх хардлага бөхчүүдэд  байгаа юм. 

Бөхчүүд тус тусын галдаа бэлтгэлээ базааж, наадмын өмнөх сорилго барилдаанд өөрийгөө сойж байна. Үүний дараагаар тэд аймаг, аймгийн наадмыг зорьж Улсын наадмын сунгаагаа хийх юм. Харин энэ хооронд Бөхийн холбооны тэргүүлэгч нар дахин хуралдаж, гаргасан шийдвэрээ эргэх харах хугацаа бий. Шийтгэл авсан таван бөхийг наадамд барилдуулахгүй гэсэн эсэргүүцлийг бөхчүүд гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Хориотой эм бэлдмэл хэрэглэж болохгүй гэж хориглосоор байтал “бэртлээ хурдан эдгээх гэж хэрэглэсэн юмаа” гэж бөхчүүд тайлбараа өгсөн нь тэднийг уучилж боломгүй гэлтэй. Дүрмэндээ заасан хугацаагаар бол хоёр жилийг гүйцээсэн өнөөдөр ингэж бусдын аманд орохгүй байлаа. Хэрвээ тэд шийтгэлтэй таван бөхийн нэг нь наадамд зодоглохоор болбол наадмын өдөр нанчилдаан гарахад гэмгүй болжээ.

Бөхийн холбооны тэргүүлэгч нар шийдвэрээ өөрчлөхийг харах хугацаа долоо хоног үлдлээ. Тэд үнэхээр энэхүү шийдвэртээ итгэлтэй үлдвэл наадмын өдөр допингтой бөхтэй барилдахгүй гэх эсэргүүцэл гарахад бэлэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж