Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар иргэд олон нийттэй хийх уулзалт, хэлэлцүүлгийг зургадугаар сарын 29-ний өдөр УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдсон тойрогтоо зохион байгуулж, 600 гаруй хүнийг хамрууллаа.
Хэлэлцүүлэг
➡️СХД-ийн 18-р хорооны иргэд 11:00 цагаас 12-р сургуулийн Хөлбөмбөгийн талбайд
➡️СХД-ийн 19-р хорооны иргэд 13:00 цагаас Хорооны байрны урд талын 3х3 Сагсан бөмбөгийн талбайд
➡️СХД-ийн 27-р хорооны иргэд 15:00 цагаас Орчлон хорооллын талбайд
➡️СХД-ийн 29-р хороо 17:00 цагаас Москва хорооллын Кремль СӨХ-ны талбайд тус тус боллоо.
Иргэд олон нийтийн дийлэнх нь уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Хуулийн төсөлд ирсэн санал хүсэлтийг албан ёсоор УИХ-д хүргүүлэх болно.
Монгол Улсын 1992 онд батлагдсан Үндсэн хуулинд 2000 онд УИХ-аас хоёр нэмэлт, таван өөрчлөлт хийсэн нь олон нийтэд “Дордуулсан долоон өөрчлөлт” гэж шүүмжлэгдэх болсон билээ. Энэ удаагийн Үндсэн хуулинд орж буй нэмэлт өөрчлөлтөөр энэхүү “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг буцааж, 1992 оны анхны заалтыг сэргээж, засч сайжруулж байгаа юм.
▶️УИХ-ын зарим хэтийдсэн эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагыг өндөрсгөнө. Давхар дээлийг тайлна.
▶️Үе үеийн УИХ-ын үйл ажиллагааны нэгэн шүүмжлэл дагуулсан асуудал нь гишүүн бусдын өмнөөс санал өгөх, чуулганы хуралдааныг таслах явдал байсан.
▶️Засгийн газрын тогтворт байдлыг хангаж, хариуцлагын механизмыг тодорхой болгоно.
#Жич: 1992-2016 он хүртэл Засгийн газар нийт 13 удаа солигджээ. Монгол улсын Засгийн газар дунджаар 1,8 жилийн настай байна.
▶️УИХ-ын чуулганы хугацаа хавар, намар тус бүр 50 хоног байсныг 75 болгон нэмнэ.
▶️Улс төрийн намууд өөрт ашигтай байдлаар сонгуулийн хуулийг өөрчилдөг явдлыг хална. Мөн хөрөнгө орлогын эх сурвалж, санхүүгийн ил тод байдлыг сайжруулснаар хариуцлага нэмэгдэнэ.
▶️Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэх
▶️Байгалийн баялгаас тэгш, шударгаар хүртэх зарчим. Иргэд уул уурхай, байгалийн баялгаас ашиг хүртэх нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
▶️Сумын Засаг даргыг иргэд сонгоно. Төлөөллийн ардчиллыг бий болгоно.
▶️Яамдын тоог тогтоож өгснөөр төрийн аппаратын данхар бүтцийг цэгцэлж, оновчтой зөв бүтэц үүсгэн, төсвийн зардлыг бууруулна.
▶️Шүүхийн улс төрөөс хараат бус байдлыг хангаж, шүүгчдэд хариуцлага хүлээлгэдэг болно.













