Сүхбаатар дүүрэгт байрлах циркийн байр шатлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүрэгт байрлах циркийн байр шатлаа

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Дашчойлин хийдийн баруун талд орших Циркийн байранд гал гарлаа. Галыг унтраахаар нийслэлийн Аврах ангийнхан ажиллаж байна. 

Гал түймэрт хүн өртөөгүй бөгөөд тус байгууламжаас хамгийн сүүлчийн хүн 19.00 цагт гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр галд хүн өртөөгүй бөгөөд өдөр энэхүү байранд засварын ажлаар гагнуур хийж байсан аж. Байрнаас сүүлийн хүн 19.00 цагт гарсан бөгөөд гал 20.00 цагийн үед гарсан. Гагнуур хийж байсан болохоор үүнээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэв.

Түүх өгүүлэхэд, 1903 онд Дондогдулам хатны бариулсан их дагины дуган аж.

Харин тус циркийн байранд Хөгжим бүжгийн коллежийн циркийн оюутнууд бэлтгэлээ хийдэг байсан байна.

22.00 цагийн байдлаар галыг бүрэн унтраагүй байгаа бөгөөд галын дүгнэлт гараагүй байна.


 

Зураглаач Ц.АРИУНБОЛД

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж