“Афганистан бол террористуудын Харвард” | News.MN

“Афганистан бол террористуудын Харвард”

“Афганистан бол террористуудын Харвард”

“Афганистан бол террористуудын Харвард”

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Fox News" сувагт өгсөн ярилцлагадаа “Афганистан бол террористуудын Харвард гэж би боддог. Афганистанаас АНУ-ын цэргийг гаргахыг хүсч байгаа ч цэргээ гаргачихвал Афганд бэлтгэгдсэн террористууд Америкийн газар нутагт халдлага үйлдэх аюултай тул эцэслэн шийдэж чадахгүй байна” хэмээн ярьжээ.

Мөн нэгэн генерал түүнд афганчуудтай өөрийн газар нутаг дээр байлдсанаас тэдний өөрийнх нь газар нутаг дээр байлдсан нь дээр гэж зөвлөсөн тухай ярьсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн дээрх ярилцлага цацагдаж байх үед Талибаны зэвсэгт бүлэглэл Кабул хотод ачааны машинтай бөмбөг дэлбэлсний улмаас зургаан хүний амь үрэгдэж, 105 хүн шархадсан халдлага болсон юм. Мөн АНУ-ын тусгай төлөөлөгч даваа гаригт /2019.07.01/ Талибаны талтай долоо дахь ээлжийн энхийн яриа хэлэлцээ хийж байна.

Талибаны тал Афганистанаас гадаадын цэргийг гаргахыг шаардаж, АНУ хариуд нь Афганистаныг өөр улс оронд халдлага үйлдэх бааз болгохгүй байхыг хүсч байгаа билээ.

Эх сурвалж: www.rferl.org

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж