Санхүүгийн зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгуулага болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд “IPO болон давхар бүртгэл” сэдэвт семинар өнөөдөр (VI.23) зохион байгуулагдлаа.
Монголын хөрөнгийн бирж тус семинарт оролцож ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөлд “Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх” нь сэдвээр илтгэл тавьж хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох боломжуудын талаар танилцууллаа.
Эх сурвалж: http://mse.mn