Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам” батлагдсан.
Журмын дагуу урамшуулалд хамрагдах малчин, мал бүхий этгээд дараах материалыг бүрдүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 503 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал :
Малчин, мал бүхий этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар
Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир тушаасан баримт
Холбогдох утас : 342477-503, 99003381
Доорх линкээр орж МУ-ын Засгийн газрын 394 дүгээр тогтоолтой танилцана уу http://www.legalinfo.mn/annex/details/6082?lawid=9576
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ