Трамп Кимтэй дахин уулзахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Трамп Кимтэй дахин уулзахыг хүсчээ

Трамп Кимтэй дахин уулзахыг хүсчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай ойрын үед дахин уулзахыг хүсч байгаа тухайгаа твиттер хуудастаа бичжээ.

Тэрбээр “БНСУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай өнгөрсөн амралтын өдрүүдэд уулзахад гайхалтай байлаа. Бидний уулзалт маш сайхан байсан, тэр маш сайн, эрүүл чийрэг харагдаж байлаа. Түүнтэй ойрын үед дахин уулзахыг би тэсэн ядан хүлээж байна” хэмээн жиргэсэн байна.

Мөн АНУ, Хятадын худалдааны яриа хэлэлцээний талаар ”Урт хугацаанд шийдлээ хүлээж буй асуудлуудыг шийдэхийн тулд  хоёр тал хичээж байгаа ба хоёр талын багууд уулзаж зөвлөлдөж байна. Яарах хэрэггүй, бид эцсийн дүнд зорилгодоо хүрнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж онцолжээ.

Эх сурвалж: Yonhap

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж