Агаарын бохирдлыг биеэсээ гадагшлуулъя

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Агаарын бохирдлыг биеэсээ гадагшлуулъя

Зуны налгар цаг ирэхэд хүн амьтны зоо тэнийгээд өнөөх өвлийн хар утааг хэн хүнгүй мартчихдаг нь хүний зан, хорвоогийн жам юм.

Сайхан цагт хорт утааг мартаж болох ч жил жилийн өвөл та бид хийгээд үр хүүхдийн маань уушгийг эмзэглүүлсэн хүнд элементүүдийг биеэсээ гадагшлуулахаа бүү мартаарай.

Бидний нэрлэдгээр өвлийн “гэр хорооллын утаанд” дутуу шаталтаас үүссэн үлдэгдэл болох хар тугалга зэрэг хүнд элементүүд ихээр агуулагддаг ба ихэвчлэн амьсгалын замаар уушгинд нэвтэрч биед үлддэг байна. Иймэрхүү байдлаар бид жилээс жилд хортой хүнд элементүүдийн биедээ цуглуулдаг ч огт гадагшлуулж цэвэрлэдэггүй.

Энгийн буюу амар төсөр аргууд байдаг. Тухайлбал:

  1. Хөлсөөр гадагшлуулах– Хөлс нь хүний булчин завсар болон биеийн хэсгүүдэд хуримтлагдсан илүүдэл зүйлсийг арьс үсний сүвээр гадагшлуулдаг.
  2. Байгалийн хүчилтөрөгчийн орчин – Дэлгэр сайхан цаг ирж байна. Хусан ойд ганцхан цаг сууж уушгиа цэвэрлээрэй.
  3. Зориулалтын хүчилтөрөгчийн өрөө –Соёл Велнесс Төвийн 2 давхар буюу амралтын хэсэгт байгалийн нүүрсэн модон доторлогоотой “хүчилтөрөгчийн өрөө” бий.
  4. Сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ түлхүү хэрэглэх – Сүүн бүтээгдэхүүн тэр дундаа аарц нь биед хуримтлагдсан хорыг гадагшлуулахын зэрэгцээ С витаминаар баялаг тул дархлааг дэмждэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж