Ихэнхи нутгаар цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Ихэнхи нутгаар цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ихэнхи нутгаар цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна

МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 03-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар бага зэргийн бороо, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр 31-36 градус,бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 30-35 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй.Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 31-36 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 04-НӨӨС 07 ДУГААР САРЫН 08-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын  нутгийн хойд хэсгээр  дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 4,5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж