Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II Бага хурал хуралдана. Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох тус хуралд бүс нутгийн орнуудаас гадна Европ, Америк тивийн нийт 50 шахам эрдэмтэн судлаачид оролцох сонирхлоо илэрхийлсэн байна. Мөн хурлын үеэр ЗХА –ийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлаас гадна бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн хэлхээ холбоо, түүний чиг хандлага, боломж бололцоо зэрэг тулгамдсан асуудлаар олон улсын нэр хүнд бүхий шинжээчид цугларч санал бодлоо солилцох юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын олон улсын Бага хурал ийнхүү жил бүрийн зургаадугаар дугаар сард, Улаанбаатар хотноо тогтмол хуралдаж байх юм.
Д.ЖАРГАЛ