Оросуудын гуравны нэг нь уран зохиолын ном уншдаггүй

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Оросуудын гуравны нэг нь уран зохиолын ном уншдаггүй

Оросуудын гуравны нэг нь уран зохиолын ном уншдаггүй

Оросын “Левада центр” байгууллагаас явуулсан судалгаагаар оросуудын гуравны нэг орчим нь буюу 28 хувь нь уран зохиолын ном уншдаггүй, харин 27 хувь жилдээ уран зохиолын 1-2 ном уншдаг гэжээ.

1994 онд энэ үзүүлэлт 23 болон 16 хувьтай байжээ.

Харин өдөр тутмын сонин, долоо хоногийн сэтгүүлийг 39 хувь нь уншдаг гэсэн бол хэвлэл огт уншдаггүй гэж 32 хувь нь хариулсан байна. 2006 онтой харьцуулахад сонин, сэтгүүл уншдаггүй гэсэн залуучуудын тоо дөрөв байснаас 46 хувь болж нэмэгджээ.

Онлайн эх сурвалжаас мэдээлэл авах нь ихэсч байгаагаас шалтгаалан сонин, сэтгүүл огт уншиж үзээгүй 18-29 насныхны хувь нэмэгдэж байгааг "Левада-центр" онцолжээ.

Судалгааг 2019 оны тавдугаар сарын 24-29-ний хооронд 18-аас дээш насны 1616 хүний хамруулан хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж