Шереметьево буудал зорчигчдын ачааг гацааж байгааг шалгана

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Шереметьево буудал зорчигчдын ачааг гацааж байгааг шалгана

Шереметьево буудал зорчигчдын ачааг гацааж байгааг шалгана

Москва хотын олон улсын Шереметьево буудал зорчигчдын ачаа тээшийг байнга гацаан чирэгдүүлж байгааг ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас шалгахаар боллоо хэмээн Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Оросын өдөр тутмын "Ведомости" сонинд бичсэнээр зургадугаар сарын 30-ны Ням гаригт онгоцны буудлын тээш тээж, зөөвөрлөх дамжлага доголдсоны улмаас 9000 орчим тээш хүргэгдэх газраа очиж чадаагүй байна. Мөн өмнөх өдрүүдэд нь цаг агаарын таагүй байдлаас болж нислэгүүд хойшилж 1500 орчим тээш бөөгнөрөөд байжээ.

Ерөнхий прокурорын газар, Москва мужийн Тээврийн прокурорын газар хамтран зорчигчдын ачаа тээш байнга гацаж, иргэдийг чирэгдүүлж байгааг шалгах хамтарсан комисс байгуулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж