"Туулайчилж" яваад нисч буй онгоцноос унаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

"Туулайчилж" яваад нисч буй онгоцноос унаж амиа алджээ

"Туулайчилж" яваад нисч буй онгоцноос унаж амиа алджээ

Их Британийн нийслэл Лондон хотын оршин суугчийн гэрийн гадаах цэцэрлэгээс үл таних эрэгтэйн цогцос олджээ. Гэрийн эзэн гадаа юм унах чимээ гарахыг сонсоод цонхоороо хартал нэгэн эрэгтэй хүн хэвтэж байсан аж. Эхэндээ орон гэргүй хүн цэцэрлэгт орж ирээд унтчихаж гэж бодсон ч очоод шалгатал их өндрөөс унасан бололтой байжээ.

Тэрбээр цагдаа дуудаж шалгуулахад үл таних эрэгтэй хотын дээгүүр нисч байсан онгоцноос унасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарчээ. Эрэгтэйг “Кени Эйрвэйс” компанийн Лондоны “Heathrow” нисэх буудлыг чиглэсэн онгоцноос унасан ба тасалбар төлөлгүй “туулайчилж” хөдөлгүүрийн хэсэгт нуугдаж яваад унасан гэж үзэж буй юм байна.

Онгоц нисэх буудалд ойртох үед хөдөлгүүрийн хэсгээс үсэрч газардахдаа амиа алдсан тухай цагдаагийн газраас мэдэгдэж, түүний хэн болохыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ. “Heathrow” нисэх буудалд газардсан “Кени Эйрвэйс” компанийн онгоцны хөдөлгүүрийн өрөөнөөс амиа алдсан эрэгтэйнх байж болох цүнх, ус, хоол хүнсний үлдэгдэлд олдсон байна.

Ядуу буурай орнуудаас цагаачлан шинэ амьдрал эрэлхийлэхийг хүссэн иргэд онгоцны тээш, хөдөлгүүрийн тасагт нууцаар орж, онгоц газардах үед үсэрч бууж, харуул хамгаалалтаас зугтах тохиолдол цөөнгүй гардаг. “Heathrow” нисэх буудлын мэдээлснээр, таван жил тутамд нэг хүн ийм тохиолдлоор амиа алддаг ажээ.

Эх сурвалж: metro.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж