“Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлууд эхэллээ | News.MN

“Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлууд эхэллээ

“Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлууд эхэллээ

“Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлууд эхэллээ

Бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, улмаар төрөлхийн тэмбүүг устгах талаар эрүүл мэндийн салбарын хэмжээнд дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Энэ ажлын хүрээнд эмэгтэй биеэ үнэлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдийн сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, тус аймгийн Замын-Үүд сумын ЭМТ-ийн БЗДХ-ын кабинетын эмч нар  болон “Төгс бүсгүйчүүд”, “Хатан замнал”, “Чуулсан үгс”, “Эмэгтэйчүүдийн итгэл найдвар” зэрэг 4 ТББ-ын төлөөлөл оролцон өндөр эрсдэлт бүлгийнхэнтэй харилцах арга барил, тэдний дунд зохион байгуулах арга хэмжээний талаар ярилцан, харилцан туршлага судлан, цаашид анхааран хамтран ажиллах асуудлаа ярилцсан байна.

Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын Тандалт судалгааны албаны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй баг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 305 дугаар тушаалаар батлагдсан “БЗДХ, ХДХВ-ийн тусламж үйлчилгээний заавар”-ын хэрэгжилт, тэмбүүтэй өвчтөний эмчилгээний дараах хяналт, хавьтал судлалын үйл ажиллагаа, ялангуяа жирэмсэний  хяналтын тусламж үйлчилгээ зэргийг хянах хуудсын дагуу дэмжлэгт хяналтыг хийн, эмч мэргэжилтнүүдэд ажлын байранд нь зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах ажлыг Сэлэнгэ, Булган, Ховд аймагт хийж байгаа юм. Үүний үр дүнд өвчтөний оношилгоо, эмчилгээнд мөрдөх зааврыг хэрэгжилтийг газар дээр нь үнэлэн, улмаар шинэчлэхэд шаардагдах нотолгоог бүрдүүлнэ.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-02 66.181.161.28

1940-1950-ид оны үед монголчууд бараг толгой дараалан тэмбүүтэй байсныг "Улаан тариа" гэгчээр оросууд эмчилж эдгээгээд 1990 он гэхэд монголчууд тэмбүү гэдэг нэрийг бараг мартсан байсан шдээ!!! Одоо яаж байгаа нь энэ вэ???

Avatar

zochin 2019-07-02 202.131.251.130

hyataduudtai sujreh bolgond tembuu ihesdeg, 1900 onii uyes Manjuud sularch hyataduud huchirhegjih uyed orj irsen hyataduudaas ene ovchin Mongold anh haldsan. Tenfu gej hotoos anh garaltai ovchin Tembuu bolj temdeglegdsen.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж