Biznetwork.mn-ийн HR EVENT: "Хямралын үеийн засаглал" сэдвийн хүрээнд болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Biznetwork.mn-ийн HR EVENT: "Хямралын үеийн засаглал" сэдвийн хүрээнд болж өнгөрлөө

МТ-д суурилсан хүний нөөцийн дэвшилтэт шийдэл болох Biznetwork.mn 4800 гаруй гишүүн байгууллагатай бөгөөд харилцагч байгууллагынхаа удирдах албан тушаалтан болон хүний нөөцүүдэд зориулсан "HR EVENT" сургалт арга хэмжээг хоёр сар тутам зохион байгуулдаг.

HR EVENT арга хэмжээ бүрт Монголын чадварлаг бизнесменүүд ирж, бизнесийн ертөнц дэх туршлагаа хуваалцан, хэлэлцүүлэг хийж, мэдлэгээ солилцдог.

Энэ удаагийн сургалтыг "Корпорэйт Трэйнинг-ийн үүсгэн байгуулагч Цогжавхлан "Хямралын үеийн засаглал” сэдвээр орсон юм.

Сургалтад 80 гаруй байгууллагын 100 орчим удирдах ажилтан болон хүний нөөцүүд хамрагдсан ба сургалтаар компанийн засаглал, эдийн засгийн хямралын үе болон хямралын нөлөөлөл зэрэг чухал сэдвүүдийг хөндлөө.

Сургалт Networking-ээр үргэлжилж, байгууллагуудын төлөөллүүд хоорондоо танилцан, мэдлэг туршлагаа хуваалцсан юм. “HR EVENT”-ийн сургалт бүр мэдлэг, туршлага нэмэхээс гадна мотиваци өгдөг гэдэгт итгэлтэй байна.

Мөн Biznetwork.mn нь АНУ-ын Лас Вегас хотод болсон ХҮНИЙ НӨӨЦИЙН дэлхийн хэмжээний чуулга уулзалт "SHRM-2019" арга хэмжээнд оролцсон юм. Энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 22,000 хүний нөөцийн мэргэжилтэн оролцсон бөгөөд "SHRM-2019" арга хэмжээс олж авсан туршлага, мэдээллээ хуваалцлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж